УЛС ТӨРУлс төрийн мэдээ
МАН-ын ЕНБД-аар Я.Содбаатарыг улираан ажиллуулахаар боллоо

МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд 18.50 цагт хуралдаж эхэлсэн. Хуралдааны эхэнд ЕНБД-ын асуудлыг хэлэлцжээ.
Улмаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг улираан томилох саналыг МАН-ын дарга Н.Учрал гаргаж, шийдвэр дэмжигдсэн байна.
Ингэснээр Я.Содбаатар намын гал тогоог улиран барихаар болов. Тэрбээр, өнгөрсөн 2024 оны долоодугаар сараас эхлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Эрх баригч намд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөөлөл өндөр хэвээр үлдэж байгаагийн илэрхийлэл болж байна.
МАН-ын дүрмийн 29.2-т: ЕНБД нь орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно гэж заасан байдаг.
Энэ дагуу ЕТГ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даавуун нохоы
Энэ ёстой заваан холиож эв эвдрүүлж байгаа хүн дээ
Xurelsvx gej xugiin novchiin gar xul uuriin tolgoigvi mahan guldmai.