Эдийн засгийн мэдээ

Зээлийн өрийн үлдэгдэл 44 их наядад хүрчээ

Үндэсний Статистикийн Хороо мэдээлснээр энэ оны эхний 10 сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 45 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс өссөн байна.

Тухайлбал төгрөгийн хадгаламж 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдэж, валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Гэвч хадгаламжийн өсөлттэй зэрэгцэн зээлжилт огцом нэмэгдсэн нь зах зээлийн эрсдэлийг дагуулж эхэлсэн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 44 орчим их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.3 их наяд төгрөгөөр өссөн бөгөөд зөвхөн өнгөрсөн сараас 733.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Чанаргүй зээл 2.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны 2.1 их наяд төгрөгөөс өссөн нь байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button