СпортСПОРТ

"Монголианс" багт хөгжлийн лиг рүү унах эсэхээ шийдэх 18 тоглолт үлдлээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны "Үндэсний дээд лиг"-ийн шинэчлэгдсэн журмаар өнгөрсөн жил М хөгжлийн лигээс шалгарч дээд лигт дэвшин орж ирсэн Монголианс баг 1-8 гэсэн амжилтаар лигийн сүүл мушгиж байна. Тэд өнгөрсөн улиралд Налайх Бизон багийг ялж дээд лигт тоглох эрхээ авсан. Улмаар Монголианс баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж багийн ахлагч Б.Наранбаатараас бусад бүх тоглогчдоо шинэчилсэн.

Мөн багийн ахлах дасгалжуулагчаар Испани улсын мэргэжилтэн Jesús Gutiérrez ажиллаж байгаа юм. Тэрбээр сагсан бөмбөгийн спортод 25 жил ажилласан туршлагатай нэгэн аж.

Монголианс багийн жишээнээс үзэхэд сагсан бөмбөгийн спортод тамирчдын ойлголцол маш чухал гэдгийг харж болох юм. Түүнчлэн тэднийг М хөгжлийн лиг рүү унах эсэхийг шийдэх 18 тоглолт үлдээд байна. Одоогоор тэд хүснэгтийн 10-р байрт буюу хамгийн доор бичигдэж байгаа юм. Энэ амжилтаараа улирлын тоглолтыг дуусгавал М хөгжлийн лиг рүү унах эсэхийг шийдэх "галзуу ганц" тоглолт хийх нөхцөл үүснэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button