Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, ОХУ хоёр Киевгүйгээр хэлэлцэж Украин газар нутгаасаа өгөх хэрэгтэй гэж шийджээ

Украины дайныг дуусгах зорилгоор АНУ-ын боловсруулсан тохиролцоог Киев хүлээн авах ёстой гэдгийг Вашингтон Ерөнхийлөгч Владимир Зеленскийд мэдэгджээ. Энэ талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалж лхагва гарагт /2025.11.19/ хэлэхдээ тус тохиролцоонд дэвшүүлсэн саналууд дунд Украин газар нутгаасаа өгч, зэсвсэгт хүчнийхээ хэмжээг хязгаарлах зэрэг зүйлс багтаж байгаа юм. Гол саналуудыг Киев хүлээн авахыг Вашингтон хүсэж байгаа гэж тэр эх сурвалжууд хэлжээ.

Өмнө нь Украины нэгэн өндөр албан тушаалтан “Reuters” агентлагт хэлснээр энэ саналуудыг Вашингтон Москватай л хэлэлцсэн байна. Украин тус тохиролцооны саналуудыг бэлтгэхэд ямар ч үүрэг гүйцэтгээгүй аж. Зелеский Телеграм дээр нийтлэл оруулахдаа Вашингтоны саналыг дурдаагүй байна. Харин Украины дайныг дуусгахад АНУ-ын үр дүнтэй удирдлага шаардлагатай гэсэн юм.

Киев дахь эрх баригчдын хувьд тааруухан долоо хоногууд өнгөрч байна. ОХУ-ын цэргүүд фронт дээр бага багаар ахиц гаргаж буйгаас гадна эрчим хүчний салбарт нь томоохон авлигын хэрэг гарсан. Үүн дээр нэмэгдээд Вашингтон Украиныг газар нутгаасаа өгч, зэвсэгт хүчнээ хязгаарлах саналыг хүлээн ав хэмээв.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button