$102 саяын үнэт эдлэл алдсан Луврын музей 2026 онд 100 шинэ хяналтын камер байршуулна
Францын Луврын музей 2026 оны сүүл гэхэд гадна орчиндоо 100 шинэ хяналтын камер байршуулах болжээ. Тус музейн захирал Лоренс Де Карс Францын парламентад явагдсан сонсголын үеэр Луврын хамгаалалтыг сайжруулахын тулд цагдаагийн газартай болгоно гэсэн байна.
Аравдугаар сарын 19-нд Луврын музейд хулгай орж, түүхэн ач холбогдол бүхий 102 сая ам.долларын үнэт эдлэлүүд алдагдсан. Дэлхийн хамгийн их хүч зочилдог алдартай музейд ийм хулгай гарсан нь үндэсний гутамшигт явдал гэж францчууд үзэж, Луврын аюулгүй байдалд эргэлзээ төрүүлсэн юм. Албан тушаалтнууд музейн гадаад орчныг хянах камерын тоо хангалтгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэрэгтнүүд музей руу нэвтрэхэд ашигласан хоёр давхрын тагтыг хянадаг камер огт байгаагүй юм.
Мөрдөн байцаагчид хэргийн дөрвөн сэжигтнийг барьсан ч гэсэн үнэт эдлэлүүд олдоогүй байна. Өнгөрсөн сард Францын улсын аудитын байгууллага тайлан нийтэлжээ. Тус тайлан музей урлагийн бүтээлүүдэд хэт их мөнгө зарцуулснаас болж бүтцийн шинэчлэл хийж чадахгүй байгаа гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: ABC News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.