Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагддаг “Мөнх тэнгэрийн бичиг-2025” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн дэлгэгдлээ. Тус үзэсгэлэн 14 дэх жилдээ уламжлан зохион байгуулагдаж, Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд нээлтээ хийсэн байна.
Үзэсгэлэнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орон, Хөх Нуурын Дээд Монгол болон Бүгд Найрамдах Франц улсын мэргэжлийн уран бүтээлчид, багш, оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бүтээл багтжээ. Тэдний нийт 260 гаруй бүтээл олон нийтэд дэлгэгдэж буй аж.
Уран бичлэг нь Монгол туургатны соёлын өв, оюун сэтгэлгээний бахархал, үндэсний бэлгэ тэмдэг төдийгүй соёлын арвин өв уламжлалыг хамгаалах, сурталчлахад чухал нөлөө үзүүлдэг. Түүнчлэн сурах, судлах, мэдэх тэмүүллийг дэмжих, уран бүтээлчид, багш, оюутан, сурагчдын шинэ санаа, авьяас чадварыг нийтэд таниулахад чиглэгддэг байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.