Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин: АНУ-ын төлөвлөгөө энхийн суурь болох боломжтой

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт /2025.11.22/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын санал болгосон төлөвлөгөө Украинд энх тайван тогтоох суурь болох боломжтой гэжээ. Гэхдээ Киев энэ төлөвлөгөөг хүлээн авахгүй бол ОХУ-ын хүчин фронт дээр урагшилсаар байх болно хэмээсэн юм.

Вашингтоны боловсруулсан төлөвлөгөө нь үндсэндээ Москвад бүрэн буулт хийж, хүссэн бүхнийг нь өгөхөөр нөхцлүүдтэй. Барууны холбоотнууд тус тохиролцоог эсэргүүцсэн бол Украин хэлэлцэхэд бэлэн хэмээсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинд пүрэв гараг /2025.1127/ хүртэл төлөвлөгөөг хүлээн авах хугацаа өгсөн байгаа.

Путин хэлэхдээ тэрхүү төлөвлөгөөг нарийвчлан ярилцаагүй байгаа гэжээ. Украин болон Европ уг төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа ч ОХУ фронт дээр ахиц гаргаж буйг тэд ойлгож байгаа хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button