Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Украин энхийн төлөвлөгөөг шинэчилж, боловсруулсан гэж мэдэгдлээ

АНУ болон Украины тал хэлэлцэж, дайныг зогсоох зорилготой энхийн төлөвлөгөөг шинэчилсэн хувилбарыг үүсгэсэн гэж мэдэгдлээ. Тус төлөвлөгөөний эхний хувилбарыг зөвхөн Вашингтон, Москва хоёр хэлэлцэж бүтээсэн. Киев болон барууны холбоотнууд Москвад хэт ээлтэй гэж үзэж байсан юм.

Вашингтон, Киевийн төлөөллүүд Женев хотноо хийсэн уулзалтынхаа дараа мэдэгдэл хийхдээ хэлэлцээ маш үр бүтээлтэй өрнөсөн, ирэх өдрүүдээс үргэлжлүүлнэ гэжээ. Цагаан ордон тусдаа мэдэгдэл хийхдээ төлөвлөгөөний шинэ хувилбарт Украинд өгөх аюулгүй байдлын баталгааг бэхжүүлсэн хэмээсэн байна. Украины албан тушаалтнууд тусдаа мэдэгдэл хийгээгүй юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Макро Рубио хэлэхдээ НАТО-той холбоотой нөхцөлүүд дээр нэмж хэлэлцэх зүйлс бий гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button