Гадаад

Met Gala: Ирэх оны сэдэв "Costume Art"

Дэлхийн алдартай "Vogue" сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг "Met Gala" 2026 оны ёслолын сэдвээ мэдэгдлээ.

Уг ёслол Метрополитен урлагийн музейн хаврын үзэсгэлэн жил бүрийн ёслолын сэдэвтэй уялдсан байдгийг та бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл ирэх оны хаврын үзэсгэлэн болоод Met Gala-гийн сэдэв “Costume Art” буюу “Хувцасны урлаг” хэмээх сэдвийн дор зохион байгуулна хэмээн зарлалаа.

Загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох “Мет Гала” нь Нью Йорк хотод байрлах Метрополитан урлагийн музейн хувцасны институтэд зориулсан хандивын арга хэмжээ юм. Анх 1948 онд алдартай загварын нийтлэлч Элеанор Ламберт тус арга хэмжээг үүсгэн байгуулсан ба 1995 оноос хойш одоог хүртэл Vogue сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур хариуцан зохион байгуулж байгаа юм.

Тавдугаар сард “Met Gala”-г зохион байгуулах бөгөөд ирэх жилийн үзэсгэлэнг тус музейд шинээр нээгдэх 1100 м.кв талбай бүхий “Condé M. Nast Galleries” танхимд дэлгэхээр болжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button