ДЭЛХИЙНИЙГЭМУРЛАГЭнтертайнментЯрилцлага

Адель: Миний амьдрал сүйрсэн

Английн алдарт дуучин Адель “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимж, зураг авахуулсан төдийгүй сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа ярилцлага өглөө. Адель салалт, шинэ найз залуу, бас жингээ хасч турсан талаараа ярив.

1988 оны тавдугаар сарын 5-нд мэндэлсэн, 33 настай Адель Британийн “Vogue” сэтгүүлийн сүүлийн дугаарын онцлох шинэ төрхөөр тодров. Тэр илүүдэл жингээсээ маш зоригтойгоор салж, жингээ 45,3 кг хасч, танигдахын аргагүй үзэсгэлэнтэй болов. Энэ бүхний дараа тэрбээр таван жилийн дараа анх удаа гайхалтай ярилцлага өгчээ. Од дуучин бүсгүй Америкийн бизнесмэн Саймон Конекки /Simon Konecki/-гоос салсан, шинэхэн амраг спортын дасгалжуулагч Рич Пол /Rich Paul/-той хэрхэн дотно харилцаатай болсон талаараа илэн далангүй ярив. Мөн мэдээж, жингээ хассан нууцаа ч дэлгэлээ. Энэ ярилцлагынх нь хамгийн сонирхол татсан хэсгүүдээс сонирхуулъя.

-САЙМОН КОНЕККИГООС САЛСАН НЬ-

З0 настай байхдаа миний амьдрал үнэхээр сүйрсэн байлаа. Тэр бүхэн зүгээр л надад тохирохгүй, минийх биш байсан. Би урсгал даган урсаж, сэтгэл хангалуун байхыг мэдрээгүй. Би ингэж амьдрахыг хүсээгүй, яг л өөрийнхөө мэддэг олон хүмүүс шиг дуусахыг хүсээгүй. Би өөрийгөө л нэгдүгээрт тавихгүй бол маш их аз жаргалгүй байх байсан. Би үнэхээр аз жаргалгүй байсан. Бидний хэн маань ч буруу зүйл хийгээгүй, бие биенээ гомдоочихсон ч юм уу, эсвэл түүнтэй төстэй зүйл хийгээгүй. Намайг Саймон жинхэнээсээ хайрладаг, бас хайрлуулдаг юм шүү гэдгийг л хүү минь хараасай гэж бодсон. Энэ бол надад үнэхээр чухал зүйл. Тэр цагаас хойш би жинхэнэ аз жаргалын эрэлд гарсан даа.  

Адель, Конекки хоёрын дундаас хүү Анжело нь мэндэлсэн, одоо тэр есөн настай.

-САЛАЛТЫГ ДАВАН ТУУЛЖ, “АМЬД ҮЛДСЭН” НЬ-

Би маш их сандарч тэвдсэн байсан болохоор Анжело хүүдээ салалтынхаа талаар хэлсэн үгүйгээ ч санадаггүй юм. Саймон бид хоёр хүүгээ асран хамгаалах тал дээр хэзээ ч маргалдаж байгаагүй. Тэр үед Анжело хүү маань зүгээр л “Би үүнийг чинь ер ойлгохгүй байна” гэж хэлсэн. Гэхдээ би ч бас энэ бүхнийг сайн ойлгоогүй.

Нийгэм дунд орж, гэр бүл зохиочихоод гэрлэсний дараа чухам юу болдог, юу болдоггүй талаар дүрэм журам байдаг, гэвч би маш нарийн төвөгтэй хүн л дээ. Би Саймонд бага наснаасаа л ямар мэдрэмж төрж, яаж амьдарч байснаа үргэлж хэлдэг байсан, учир нь би өсч томрох тусам ядарч туйлдсан.

Би маш их ичиж байсан. Бүсгүйчүүд биднийг бага байхаас минь л кинонд хүртэл “гэрлэлтээ аврах гэж” яаж хичээдэг талаар бишгүй л зааж сургасан. Тэр үед зүрхийг минь шархлуулж байсан ч одоо надад сонирхолтой санагдаж байна. Тэдний ярьдагчлан би “гэрлэлтээ аварч” чадалгүй бууж өгсөн дөө.

-РИЧ ПОЛТОЙ ДОТНОССОН НЬ-

Миний талаар бичсэн түүхүүдийн 99,9 хувь нь уран зохиол. Рич бол миний амьдралд маш санаандгүй байдлаар орж ирсэн хүн.

Надад Ричтэй байхад сандарсан, тэвдсэн, “нервтсэн” мэдрэмж төрдөггүй. Харин ч бүр эсрэгээрээ. Энэ бол солиорол. Түүнтэй хамт үлдэнэ, түүнийг сонгосон нь зөв шийдвэр гэдэгт эргэлзэх зүйлгүй. Би чинь 33 настай, нөхрөөсөө салчихсан, миний хувьд хамгийн амин чухал хүүгийнхээ ээж нь. Би чухам юу хүсээд байгаагаа мэдэж байгаа, бас юу хүсэхгүй байгаагаа ч мэдэж байна.

Рич Пол бол 39 настай, Аделийн шинэ найз залуу. Тэрбээр сагсан бөмбөгчин Леброн Жэймсийн болон бусад алдартай тамирчдын төлөөлөгч. Тэдний хайр дурлалын тухай яриа хосууд энэ оны долдугаар сард NBA-гийн сагсан бөмбөгийн тэмцээнийг хамт үзэх үеэр дэгдсэн. Түүнээс хойш хосууд удаа дараа папараццичдын дуранд өртөж, харилцаагаа нуухаа больсон.

Ричтэй танилцаж, дотносохоосоо өмнө би залуустай болздог байсан. Гэхдээ, залуус надтай болзохыг үзэн яддаг байсан. Гадаа гудамжинд надтай хамт харагдах нь тэдний хувьд стресстэй байсан. Гэтэл Ричийн хувьд энэ нь тийм ч эгдүүцмээр зүйл биш. Надтай хамт байх нь түүнд огтхон ч саад болдоггүй. Тэр бол гайхалтай. Тэр бол үнэхээр хөгжилтэй, бас ухаалаг залуу.

-ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭ ТАЯГДАН ХАЯСАН НЬ-

Би санаа зовж байсандаа дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн. Бэлтгэлийн үеэр надад сайхан санагдаж байсан. Жингээ хасаад турчихна даа гэсэн бодол тархинд хэзээ ч орж ирээгүй. Харин улам хүчирхэгжиж, аль болох л өдөр бүрийг гар утасгүйгээр өөртөө зориулах тухай л бодсон. Би үүндээ бүр донтсон. Тэгээд би өдөрт хоёр, гурван ч удаа бэлтгэл хийдэг. Өглөөд нь хүчнийхээ дасгалыг хийчихээд, үдээс хойшдоо харин ихэвчлэн явган аялал, эсвэл боксоор хичээллэдэг. Орой нь болохоор кардио дасгал хийдэг. Би дасгалжуулагчтай хичээллэдэг.

Түүний ярьснаар, гоё сайхан бие галбиртай болох гэсэндээ жингээ хасаагүй. Зөвхөн сэтгэл санаагаа л өөд нь татаж, сайжруулахын төлөө жингээ хассан гэлээ.

Спортоор хичээллэх нь санхүүч Саймон Конеккигоос салсны дараах сэтгэл гутрал, түгшүүрийг даван туулахад тусалсан.

Адель Саймон Конеккитой найман жил ханилсаныхаа дараа 2019 онд салж байгаагаа зарласан.

-ЖИНГЭЭ ХАССАН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ХАНДЛАГА-

Миний бүх л карьерын туршид миний бие хаа объектив шинж чанартай байсан. Зөвхөн одоо ч биш. Миний жингээ хассан нь яагаад олныг цочирдуулаад байгааг би ойлгож байна. Ялангуяа зарим нэг бүсгүйчүүд яагаад тэгэж их зовж байсныг би ойлгож байна. Миний гаднаасаа харагдах байдал маань их л олон эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон. Турсан ч гэлээ би би хэвээрээ л байна. Хамгийн аймшигтай нь юу гэхээр миний биетэй холбоотой маш таагүй сэтгэгдэлүүд бусад эмэгтэйчүүдээс ирж байсан. Энэ нь намайг үнэхээр сэтгэлээр унагасан. Энэ нь намайг өвтгөж, шархлуулсан.

  • Гэвч одоо Адель өөрийг нь ойлгох, бас өөрөө ойлгох тийм нэгэнтэй учирч, юу хүсч, юуг хүсэхгүй байгаагаа тодорхойлоод, өмнө нь мэдэрч туулсан сэтгэл гутрал, таагүй байдлаа гээжээ. Аз жаргал гэдэг өөрөөс эхэлдэг гэдгийн нэгэн тод үлгэр жишээ энэ байх. Жингээ хасаад жинхэнэ өөрийгөө олсон дуучин Адельд аз жаргал хүсье.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-02 12:33

Adele амьдр�##� нь сүйрч эргээд тэр хүчтэй маш гайх�##�тай өөрчлөлт хийж чадсан үнэхээр бахархмаар

Монгол
Монгол
2021-11-03 09:03

Хэ хэ хар з�##�уугийн юу нь тэгтлээ татсан юм бол доо.

Chimgee
Chimgee
2021-11-10 04:32

Ymarch oilgomjgui orchuulsan bna. Bayrlalaa

Холбоотой мэдээ

Back to top button