Энтертайнмент

2025 оны Met Gala ёслолын сэдэв зарлагдлаа

Дэлхийн алдартай "Vogue" сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг "Met Gala" 2025 оны ёслолын сэдвээ мэдэгдлээ.

Уг ёслол Метрополитен урлагийн музейн хаврын үзэсгэлэн жил бүрийн ёслолын сэдэвтэй уялдсан байдгийг та бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл ирэх оны хаврын үзэсгэлэн болоод Met Gala-гийн сэдэв “Superfine: Tailoring Black Style” байх гэнэ.

Үзэсгэлэнг Африк судлалын профессор Моника Л.Миллерийн 2009 онд хэвлэгдсэн "Slaves to Fashion: Black Dandyism and the Styling of Black Diasporic Identity" номоос сэдэвлэн, 18-р зуунаас өнөөг хүртэл хар арьст эрчүүдийн загвар, хэв маяг, гэрэл зураг, уран зураг зэргийг дэлгэн толилуулахаар болсон тухайгаа онцолж байлаа.

Загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох “Мет Гала” нь Нью Йорк хотод байрлах Метрополитан урлагийн музейн хувцасны институтэд зориулсан хандивын арга хэмжээ юм. Анх 1948 онд алдартай загварын нийтлэлч Элеанор Ламберт тус арга хэмжээг үүсгэн байгуулсан ба 1995 оноос хойш одоог хүртэл Vogue сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур хариуцан зохион байгуулж байгаа юм.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button