NURA эрт илрүүлгийн төвийн дарга Б.Золбоо: Эрт илрүүлгийг шим тэжээл, амьдралын хэв маягтай уялдуулж илүү цогц үйлчилгээ үзүүлнэ

Nura эрт илрүүлгийн төв урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг Монгол Улсад шинэ түвшинд хүргэх зорилгоор АНУ-д төвтэй эрүүл мэндийн Mederve Health компанитай хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Хамтын ажиллагааны талаар Nurа эрт илрүүлгийн төвийн дарга Б. Золбоотой хамтын ажиллагааны зорилго, ач холбогдлын талаар ярилцлаа. Тэрбээр хамтын ажиллагааг эрүүл мэндийн инноваци, хувь хүнд суурилсан урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг Монгол Улсад хөгжүүлэх чухал алхам гэдгийг онцолсон юм.
– Энэхүү хамтын ажиллагааны үндсэн зорилго юу вэ?
-Эрт илрүүлэг бол аливаа өвчин эмгэг үүсэхээс өмнө, нэгэнт үүссэн тохиолдолд хүндрээгүй үед нь илрүүлэх, улмаар өртөг зардал хэмнэдэг эрүүл мэндийн чухал дадал, хэвшил юм. Mederva Health нь хувь хүнд тохирсон шим тэжээл болон амьдралын хэв маягт суурилсан хоол тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Бид эрт илрүүлэлгийн үр дүнг шим тэжээл, амьдралын хэв маягийн нарийн үнэлгээтэй уялдуулах замаар үйлчлүүлэгчид илүү цогц, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. Mederva Health-ийн хувь хүнд тохирсон аргачлал нь бидний үйлчилгээний үр дүнг дэмжиж, маш сайн нийцнэ гэж үзэж байна.

– Хувь хүний биеийн онцлогт тохирсон шим тэжээлийн хөтөлбөрийг эрт илрүүлэгтэй хослуулснаар гарах бодит үр дүн ямар байх вэ?
-Урьдчилан сэргийлэх үзлэгээр эрсдэл илэрсэн иргэд илүү нарийвчилсан шинжилгээнд хамрагдах боломжтой болно. Энэ нь өвчний эхэн үед амьдралын хэв маяг, хооллолтын өөрчлөлтөөр эрсдэлийг бууруулах, урт хугацаанд өвчнөөс сэргийлэх энгийн хэр нь үр дүнтэй боломж юм. Тухайн хувь хүний онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлэх чиглэлд онцгой анхаарна. Nura төвд эрт илрүүлэгт орсон үйлчлүүлэгчийн үзлэгийн дүгнэлтэд үндэслэн, эрүүл амьдралын хэв маягийн зөвлөгөө, хувь хүнд тохирсон шим тэжээлийн хөтөлбөрийг санал болгох замаар эрт илрүүлэгт орсноор тухайн хүнд илэрсэн өвчин үүсгэх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, чиглэлээр хамтран ажиллах юм.
– Хоёр байгууллага хэрхэн уялдаж ажиллах талаар тодруулж өгнө үү?
Бид мэдээллийн урсгалыг сайжруулж, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн үзүүлэлтийг өндөр стандартаар дамжуулах чиглэлээр хамтран ажиллана. Мөн эмч хоол зүйч, шим тэжээлийн зөвлөх хамтарсан сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох зэрэг мэргэжлийн хамтарсан үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллана.
– Урт хугацаанд гарах эерэг өөрчлөлтүүд, зорилгуудаасаа хуваалцана уу?
-Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх зөв дадалтай болоход хувь нэмрээ оруулах, эрүүл монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх нь бидний нэг зорилго. Эрт илрүүлгийг хувь хүнд суурилсан хоол тэжээлийн менежменттэй хослуулснаар энэ том зорилгод хүрэх нэг чухал бодит үйл ажиллагаа болно гэж үзэж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нура худлаа юм байна лээ
Ер нь бол энэ үнэн ! Ялангуяа тухайн хүний нас бас холбоотой. Залуу байхад шим тэжээлийн дутагдалтай ч хүн эрүүл яваад байж болдог тодорхой насанд хүрээд ирэхээр бие урьдынх шигээ ажиллахгүй болсноос бүр их шим тэжээлийн дутагдалд ордог. тэгээд эхний шинж тэмдэг мэдэгдэж эхний өвчин эхний шатандаа илэрнэ. Эмч яах вэ ? Эм бичиж өгөхөөс хоол унд дэглэм бариарай гэхээс яг тодорхой витамин шим тэжээлийн дутагдлыг огт харгалзаж үздэггүй. тэр бүү хэл Монголын олонхи эмч өөр бусад эм витамин омега өөр юу байдаг вэ зарим хүмүүс ардын гээд сонин сонин юм уудаг. тэдгээрийг бүртгэж асуулгүй оношилдог. Уг нь асуувал шинжилгээнийх нь зарим хариу ойлгомжтой болж ирнэ.
Бүх юм хоол тэжээлийн дутагдал ! Өвчний эхний шатанд орсон хүмүүсийг зөв амьдралын хэвшил, хоол тэжээлээр эмчлэх боломжтой. Үүнийг сая өөрийн биеэр үзлээ. Энэ жил 16:8-н дэглэм заримдаа барьж заримдаа бариагүй, витамин нэмэлт тэжээл гээд зүйлийг өөрт мэдэгдэж буй шинж тэмдэгтээ тулгуурлан сайтар судалж европын стандард хэмжээг барьж уусан. Спорт уг нь бусадтай харьцуулбал тотгмол хийдэг ч зун цагт өшөө нэмсэн. Саяхан үзүүлэхэд санаа зовж байсан зарим өөрчлөлтүүд бүгд алга болоод хэвийн болчихсон байна. Бага дээр нь засч болж байна. Эдгээрт зориулж эм уугаагүй. учир нь эмч нар зүгээр гээд эм ч өгөөгүй. Таван салаа , халгай хавар гарахад нь түүж жоохон уусан. одоо ч хааяа уудаг. Шар будаа, гурвалжин будаа, пүнтүүз гэх мэтийг ээлжилж хэрэглэсэн. Хоол цуйвангаас бусдыг иддэг. Сүүлийн үед цуйванг ч идсэн. Шар будаа бол аль ч оронд эрүүл будаагаараа алдартай будаа. Сүүлийн хагас жил идсэн. Зун бүрсэн жинхэнэ байгалийн тараг их уусан. Мөн эмч нарийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Жишээ нь эмч чамайг даарч болохгүй гэсэн бол битгий даар, хоол идээд хэвтээд байна гэвэл битгий хэвт босоогоороо байж хоолоо шингээ. Хоолны дэглэм барь гэвэл барих хэрэгтэй. тэгэхгүй бол бие чинь жил ирэх тусам улам муудаад байна.
Жилийн дотор өөрчлөгдөж засарч болж байна.
Хятад Хөх хотруу их явж шинжлүүлж эмчлүүлж байна яагаад юуны учир байна
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Эрс тэс Монголд ХАМГИЙН ИХ өвлүүлдэг өвчин юу вэ??? Тэрийгээ барьж хүн амаа эрүүлжүүлвэл зөв л байхдаа? Бүх хүн хүүхдээсээ эхлээд толгой дараалан АНГИНА! >Үе мөч >Бодисын солилцоо> Сахар. Бамбай...! гм аутоиммунный өвчинүүдээр ДҮҮРЭЭД бна шүүгээ!!!???