Нийгмийн
Үс засуулвал эд, мал арвижна

БИЛГИЙН ТООЛЛЫН 5 2025.11.25 / МЯГМАР ГАРАГ
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ЕСӨН УЛААН ШАР НОХОЙ ӨДӨР
- Үс засуулвал: Эд, мал арвижна.
- Наран ургах, шингэх: 08.13-17.06
Аргын тооллын 11 сарын 25, Ангараг гараг. Билгийн тооллын 5, Элдэв тэнгэртэн одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.