Нийгмийн

Дэлхийн улсууд дэмб-ыг хор хөнөөлийг бууруулах бүтээгдэхүүнийг дэмжихийг шаардав

Яг одоо Швейцарийн Женев хотноо явагдаж буй ДЭМБ-ын тамхины хяналтын суурь конвенцийн талуудын 11 дэх уулзалт болж байна. Энэхүү конвенцийг дэлхийн 184 улс соёрхон баталсан байдаг ба Монгол улс 2004 онд элсчээ. 184 улсаас 166 улс нь албан ёсны төлөөлөгчөө илгээж оролцож байгаа энэ хурал олон сэдвийн маргаантай, улсуудын байр суурь 2 тал болж хуваагдалтай байна. Гэвч ихэнх улсууд FCTC-ээс шинжлэх ухааны нотолгоонд суурилж, оновчтой шийдлээр тамхидалтыг буулгах арга замыг дэмжихийг шаардаж байна. Энэ нь нөгөө талаар Harm Reduction буюу хор хөнөөлийг бууруулах замаар утаат тахидалтыг буулгах тухай юм.

Жишээ нь Серби улсын төлөөлөгч хэлэхдээ: Ямар ч шинэ зохицуулалт нь шинжлэх ухаан болон хор хөнөөл бууруулах зарчимд тулгуурлах ёстой гэв. Мөн Засгийн газар нь хүний сонголтод хэт их нөлөөлөл хийх оролдлого хийх нь сөрөг үр дагавартай утга илэрхийлсэн юм. Карибийн тэнгисийн орон болох Сэйнт Киттс ба Невис улсын төлөөлөгч: ДЭМБ-ыг тамхины хяналтын нэг хэсэг болгон хор хөнөөл бууруулах бодлогыг дэмжихийг уриалав. HIV-ийн туршлагаас харахад хор хөнөөл бууруулах арга нь амь авардаг гэдгийг онцлов. Улс орнууд идеологи бус, өөрийн нөхцөлд тохирсон, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах ёстой гэж мэдэгдэв.

Мөн Хойт Македони улсын төлөөлөгч FCTC-ийн 1-р зүйлийг сануулж судалгаа болон шилдэг туршлагад суурилсан хор хөнөөлийг бууруулах бодлогыг дэлхийн тамхины хяналтын хэлэлцүүлгийн нэг хэсэг болгохыг хүсэж байна." Гэжээ. Түүнчлэн, Гамби, Мозамбики зэрэг улсууд ШУ-нд үндэслэсэн тэнцвэртэй мэдээллийг FCTC-ийн зүгээс түгээхийг хатуу шаардаж байна гэв. Харин Дани улсын төлөөлөгчид аюул багатай бүтээгдэхүүнийг хориглохыг уриалсан ч Европийн холбооны бусад улсууд Дани улсыг хүчтэй шүүмжилж тус улсад өсөөд байгаа тамхидалтын түвшнээ буулгахыг шоолонгуй байдлаар сануулав.

Шинэ Зеланд улс нь цахилгаан болон халаадаг тамхи, никотин пауч зэрэг бүтээгдэхүүний тусламжтайгаар утаат тамхидалтын түвшнээ буулгаж дэлхий дээрх хамгийн бага тамхидалтта улсуудын ТОП 5-д байгааг хэлээд цаашид ч насанд хүрсэн тамхинаас татгалзаж буй иргэдэд вэйпийг дэмжинэ гэдэг байр сууриа илэрхийлэв. Хурлын нөгөө талд “the Global Alliance for Tobacco Control” — “Тамхины хяналтын дэлхийн холбоо” гэх байгууллага нь хамгийн амжилттай тамхидалтаа буулгасан Шинэ Зеланд улсад “бохир үнсний сав” гэдэг шагнал хүртээв. Энэ нь Michael Bloomberg-ийн бодлогыг дэмждэггүй улсуудад өгдөг ба өмнө нь Филиппин улс авч байв. Харин эсрэгээрээ хууль бус тамхи, хар тамхины картелийн үндсэн бааз болсон Мексик улсад “Цахирмаа” буюу Orchid гэдэг шагнал өгч урамшуулсан явдал нь тамхидалтаа буулгах сэдэлтэй улсуудын дунд шүүмжлэл болоод байна. Нэмэлтээр хэлэхэд Мексик улсад 2017 оноос хууль бус тамхины хар зах зээл 8,7-20% болтлоо өссөн байна.

Энэ мэтчилэн Шинжлэх ухааны дүгнэлтийг шаардсан улсуудын тоо цаашид ч нэмэгдэхээр байна. Энэхүү хурал нь 11 сарын 17-25-ны өдрүүдэд болох ба шинэ тутам үүссэн хоруу чанар багатай бүтээгдэхүүнийг тамхидалтыг буулгах арга хэрэгсэл мөн гэж зөвшөөрөхийг Япон, Англи тэргүүтэй улсууд уриалж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button