УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Увс аймаг дахь "Шинэ Улаангом" захад гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна

Увс аймгийн төв Улаангом хотод "Шинэ Улаангом" буюу олны нэрлэж заншсанаар "Улаан зах"-ын барилгад өнөөдөр өглөө /2025.11.25/ 08.40 цагт гал гарлаа. Барилга бүхэлдээ галд өртжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 56 алба хаагч, найман автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Алба хаагчдыг очиход 42х64 метрийн хэмжээтэй хоёр давхар сендвичен худалдааны төвийн II давхарт гал түймэр гарсан байсан аж.

Энэ тухай бид эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button