Гадаад мэдээДЭЛХИЙ

Тайландад чандарлахаар сүмд авчирсан эмэгтэй амьд байсан явдал гарчээ

Тайландад чандарлахаар сүмд авчирсан эмэгтэй амьд байсан тохиолдол ням гарагт /2025.11.23/ гарчээ. Энэ явдал гарсан Нонбатури мужийн Ват Рат Пракхонг Там сүм өөрийн Facebook хуудас дээрээ цагаан авс дотор хэвтэж буй эмэгтэй гар, толгойгоо хөдөлгөж буй бичлэг нийтэлсэн байна.

Тус сүмийн дарга Пайрат Судтуп “Associated Press” агентлагт хэлэхдээ 65 настай тэр эмэгтэйг ах нь чандарлуулахаар авчирсан гэжээ. Авс дотроос бүдэгхэн тогших чимээ сонсогдож байсныг сонсоод тэр авсыг онгойлгуулж харсан байна. Пайрат “Би бага зэрэг гайхсан болохоор авсыг онгойлгохыг тэдэнд хэлсэн. Онгойлгож хараад хүн болгон цочирдсон. Тэр нүдээ бага зэрэг нээж, авсаа тогшиж байсан. Нэлээн удаан л тогшсон байх” гэжээ.

Эмэгтэй хоёр жилийн турш хэвтэрт байж, сүүлийн үед эрүүл мэнд нь муудан хариу үйлдэл үзүүлэхээ больсон гэж түүний ах Пайратад хэлсэн аж. Баасан гарагт тэр эмэгтэй амьсгалахаа больсон мэт байсан тул ах нь эгчийнхээ эрхтнээ хандивлана гэсэн хүслийн дагуу Бангкок руу явжээ. Бангкок дахь эмнэлэг нас барсны гэрчилгээгүй тул донор болгон авахаас татгалзсан байна. Үүний дараа ах нь сүм дээр очиход нас барсны гэрчилгээ мөн байхгүй байсан учир зөвшөөрөөгүй юм. Нас барсны гэрчилгээ хэрхэн авахыг тайлбарлаж байх үед тэд тогших чимээг сонсжээ. Уг явдлын дараа эмэгтэйг ойролцоох эмнэлэг рүү хүргэсэн байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Aх нь сэжигтэй.

Холбоотой мэдээ

Back to top button