Нийгмийн

Ж.Мишээл Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын зарлигаар “Найрамдал 2” одон хүртэв

Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев зарлиг гаргаж, "Silk Way Star" шоуны ялагч И.Мишээлийг хөгжмийн салбарт гаргасан өндөр амжилт, улс орнуудын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн “Найрамдлын II зэргийн одон”-гоор шагнажээ.

И.Мишээл нь Казахстан Улсад гурван сар үргэлжилсэн "Silk Way Star" тэмцээнд амжилттай оролцон, Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос зэрэг 12 орны шилдэг оролцогчдыг тэргүүлсэн билээ. 

“Silk Way Star” бол Казах­станын Ерөнхийлөгчийн Телевиз, Радио Комплекc болон Хятадын China Media Group (CMG)–ийн хамтын бүтээл бөгөөд уг тэмцээн нь соёлын солилцоо, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой. Оролцогчид үндэсний дуулах уламжлалаа, өөрийн өв соёлоо дэлхийд таниулах боломжтой байв.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
kkkk
kkkk

мундаг шүү

иргэн
иргэн

Гайхалтай. Монголынхоо нэрийг өндөрт өргөж чадсан Мишээл дүүгээр үнэхээр бахархаж байна. Шүүгчээр ажилласан гавъяат
Сарантуяад бас баярлаж байна. Та бүхэнд урлагийн их амжилтыг хүсье.

Зочин
Зочин

bayar hurgie mundag bsan duu amjilt husie

Холбоотой мэдээ

Back to top button