СПОРТ
Абу Дабигийн "Их дуулга"-д Ё.Басхүү тэргүүтэй жүдочид барилдана

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн энэ сарын 28-30-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болно. Тус тэмцээнд 54 орны жүдочид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Харин Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн удирдлага дор 15 жүдоч оролцохоор болжээ.
Багийн бүрэлдэхүүнд: Дасгалжуулагч: Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П. Нямлхагва, Олон улсын хэмжээний мастер Ч. Болдбаатар нар юм.
Тамирчдыг танилцуулбал,
Эрэгтэй:
- -60 кг: Э. Ариунболд, Т. Түмэнжаргал
- 66 кг: Ё. Басхүү
- 73 кг: Ж.Энхтөр
- 81 кг: О. Шинэбаяр
- 90 кг: Ц. Ган-Эрдэнэ
- 100 кг: О. Цэцэнцэнгэл, Б. Гончигсүрэн
Эмэгтэй:
- -48 кг: Г. Наранцэцэг
- -52 кг: О. Оюунчимэг, Б. Уранзаяа
- -57 кг: М. Цэндбазар, Г. Энхжин
- -63 кг: Л. Энхрийлэн
- +78 кг: Д. Номинзул












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Көөркөн борлог мориорой Көндийг туулах сайхандаа Көгшин буурал ээжийгээ Күндэлж асрах сайхандаа. Увсийнхны найранд очиход ингэж дуулж бил ээ.Хошин шог цаашаа. Элэг хөшөөд яасанаа сандаггүй ээ