УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Томилгооны тойргоос гадна үлдсэн Ч.Хүрэлбаатар МАН-ын дарга Н.Учралд зөвлөнө

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар МАН-ын дарга Н.Учралын ахлах зөвлөхөөр томилогджээ.

Ч.Хүрэлбаатарын нэр уг нь Монголбанкны Ерөнхийлөгчид яригдаад удсан. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Төвбанканд очихоор болсноор түүнд зөвлөхийн суудал ногдож байна. Ерөнхийдөө томилгооны тойргийн гадаа үлдэж байгаа юм. Саях МАН-ын хагарлаар хоёр талыг эвлэрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар томилогдоод хэсэг гүйсэн.

Түүний хувьд, 1991 онд ОХУ-ын Ленинград, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд зэрэг албуудыг хашсан. С.Баярын, Сү.Батболдын, У.Хүрэлсүхийн, Л.Оюун-Эрдэнийн гээд МАН-ын үе үеийн дарга нарын танхимд сайдаар сууж байлаа. Өнгөрсөн 33 жилийн турш төрд тасралтгүй ажилласан намтартай.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button