НИЙГЭМНийгэм мэдээ

Дамбадаржайлин хийдийг “Шашин, соёлын цогцолбор” болгоно

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын ууган хийд Дамбадаржайлин хийд байрладаг. Тус хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлаж, хүрээлэн буй орчны байгалийн тогтоц, түүхэн дурсгал, соёлын өвийг хамгаалсан “Шашин, соёлын цогцолбор” байгуулахаар болжээ.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар “Шашныг бадруулагч Дамбадаржайлин хийд нь 260 жилийн түүхтэй Улаанбаатар хотын ууган хийд юм. Тус хийд нь нийслэлийн өмчид бүртгэлтэй хэдий ч сэргээн засварлаж байгаагүй өнөөдрийг хүрсэн. Нийслэлийн өмчийг хамгаалахын зэрэгцээ шашны байгууллагыг хурал номоо явуулах боломжийг олгох, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, бусад дүрэм журмын дагуу хийдийн 4.5 га газрыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн жишгээр тохижуулж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлж, соёлын биет болон биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд сэргээн босгохоор төлөвлөж байна. Эхний ээлжид тухайн орчмыг хэрхэн, яаж хуучин өнгө төрхөөр нь сэргээн босгох вэ гэдэгт техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Ирэх жил зах зээлийн үнэлгээний дагуу газар чөлөөлөлт явагдана. Соёлын өвийг сэргээн босгох ажлын хэсгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөх Г.Мөнхцэцэг хариуцаж байна. Тухайн орчимд баригдаж байгаа Дамбадаржаагийн 63 МВт дулааны станцыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулна. Тухайн орчмыг амины орон сууц болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэв.

Түүний мэдээлснээр яруу найрагч, УИХ-ын гишүүн асан Г.Мөнхцэцэг хотын даргын Соёл урлагийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ. Тэрбээр 2016-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан билээ.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button