Улс төрийн мэдээ
Чуулган: Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханы чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн тул УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн дагуу холбогдох байнгын хороогоор хэлэлцсэнийг танилцууллаа.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Өлзийсайхан нь,
- 1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн бакалавр,
- 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр,
- Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор (Ph. D), дэд профессор.
Ажилласан байдал:
- 1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуульд багш,
- 2002-2016 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш,
- 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, Экспертийн хэсгийг хариуцсан ахлах зөвлөх,
- 2012 онд Монгол Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх;
- 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга,
- 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч,
- 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх,
- 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга,
- 2019 онд Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга,
- 2019-2023 онд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга.
Монгол Улсын Гавьяат хуульч цолтой. Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.
Т.БАТСҮРЭН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.