Хууль: Гэр бүлээс гадуурх харилцааг биш хүүхэдтэйгээ уулзахгүй бол торгоно
Энэ долоо хоногийн баасан гарагт Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл болон Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийг УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх гэж байна.
Олон нийтийн сүлжээнд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн хүнийг Зөрчлийн хуулиар торгож шийтгэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан гэх мэдээлэл тархаад буй. Гэтэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хууль болон түүнийг дагасан зөрчлийн тухай хуульд уг заалт алга. Харин Зөрчлийн хуульд дараах өөрчлөлтийг оруулах хуулийн төслийг өргөн барьсан байна.
1 дүгээр зүйл. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл доор дурдсан агуулга бүхий 14, 15 дахь хэсэг тус тус нэмсүгэй.
- 14. Хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах үүргээ удаа дараа хэрэгжүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
- 15. Хүүхдээс тусдаа амьдрах эцэг, эсхүл эхийн хүүхэдтэйгээ уулзах эрх, үүргээ хэрэгжүүлэхэд удаа дараа саад учруулсан бол хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨӨ ЯАСАН ГЭЦҮҮТЭЙН БЭ? САЛСАН ГАРУУД УУЛЗААД ГАНЦ НЭГ БАВАЛЦАЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ ХҮНИЙХ БОЛЦОН ГЭЭЛ ШУДРАГА ЦАРАЙЛАХ ЮМ УУ? ГАНЦ НЭГ ХИЙХЭД ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ
Өөрсдөө бөгсны дон туссан янхнууд болхоор гэр бүлээс гадуурх харилцаанд ямар нэг шийтгэлтэй болгож чадахгүйлдээ