УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"120,000 тонн цэвэр зэс хайлуулах үйлдвэрт 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ"

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцуулж байна.


Тэрбээр, "Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн талаар Засгийн газраас тодорхой шийдвэр гаргалаа. Эрдэнэт, Санйшанд, Оюутолгойд зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулъя гээд олон жил ярьсан. 1980-аад оноос энэ үйлдвэрийг ярьж эхэлсэн. Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар энэ ажлйг хэрэгжүүлэхээр захирамж гаргаж, ЗГХЭГ-ын даргад энэ ажлыг хариуцуулсан. Өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж, дүрэмд өөрчлөлт оруулан Гүйцэтгэх захирлыг томилсон байдаг. ТЭЗҮ-г боловсруулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Шинжлэн ухаан технологийн зөвлөлөөр батлуулж чадлаа. Холбогдох яамдын саналыг авч нэгтгэсэн. Тодорхой шийдэл, санал гаргаж өнөөдрийн хуралдаанаар танилцууллаа.

Жилд 120 мянган тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай байхаар тооцож байна. Хөрөнгө оруулалт 800 орчим сая ам.доллар байх болов уу.

Зэс хайлуулах үйлдвэр өндөр ашигтай биш. Дэргэд нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл үр ашигтай байдаг. Энэ ч үүднээс "Эрдэнэт Үйлдвэр" технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлж байна. 60 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна.

Олон улсын туршлагатай, өөрийн гэсэн технологитой, менежменттэй, техниктэй компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулна. Нэгдүгээр сарын 15 хүртэл санал авна. Шаардлага шалгуур нийцэх эсэхийг

500-гаас дээш тэрбумын хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудыг УИХ-д танилцуулж, гэрээ хийдэг. Энэ хүрээнд тогтвортой байдлын гэрээ хийгдэнэ. Давуу байдал үүсгэхгүйгээр нээлттэй, ил тод явуулна" гэлээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрдэнэтийн бутлуурын үйлдвэрийн будлианаа хурдан шийдэж сайн чанартайгаар нь хийлгээчээ

Зочин
Зочин

Нээх том ярьсан хүмүүс бхын бодитоор бхгүй ! Том төслүүдийнхээ хажуугаар дотоодын жижиг дунд үйлдвэр, хувь хүн ААН ээ чигэлсэн а/ хэмжээндээ анхаарч Гаднаас оруулах бараа , бүтээгдэхүүндээ хязгаар хийж өгөөч

Баяр
Баяр

Одоо наад баялагтаа юм нааж гарга түүхтйгээр нь гаргасаар бтал асар их мөнгө алдаж бна. Ядаж ганц гангийн үйлдвэр барьчихаач бүх т/ эд манайд бна Дарханы төмрийн үйлдвэр чинь төмрийн цех шүү дэ!

Эрднээ
Эрднээ

Чадахуу. Сайхан худлаа ярьцгааж чадах юмдаа. Хулгайгаа цэгцлэж, нөхөн төлүүлж чадахгүй байж. Сайн худалчууд Монголыг самарч байнадаа

Зочин
Зочин

Тендерээ шалгаруулаагүй байж юун тогтвортой байдлын гэрээ вэээ ийм балай гэрээнүүдийг хийгээд Оюутолгой гэдэг дэлхийд 4-т орох зэс, алтны ордоо алдчихаад ногдол ашиг ч авсан юмгүй өрд орчихоод сууж буйгаа марчихав уу. Нэг үг хэлээд ард нь хулгай байдаг болохоор энэ ЗГ, уих-д итгэхэд хэцүү болжээ

Зочин
Зочин

Тэтгэвэр нэмээчээ зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулж байхаар тэтгэвэр нэмээчээ

Холбоотой мэдээ

Back to top button