ЭХЭМҮТ-д бяцхан хандивлагч Л.Энхбаян хоёр сая төгрөг, 2000 ширхэг амны хаалт хандивлажээ
Монголын үндэсний бөхийн холбооноос "сайн үйлсийн аян”-г дэмжих ажлын хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааныг зохион байгуулсан. Тус барилдааны азтай үзэгч автомашин гардсан бөгөөд барилдааны бүх орлого болон үзэгчдийн хандив, бөхчүүдийн бай шагнал, жаяг дэгийн багийнхны ажлын хөлс зэргийг "Эх хүүхдийн төлөөх хандив" болгожээ. Тухайн хандив нь 21 аймаг, 330 гаруй сумын хүүхдүүдийн мэс заслыг ЭХЭМҮТ-өөс удирдан чиглүүлэх алсын зайн эмчилгээний тоног төхөөрөмж авахад зориулах юм.
Энэ үеэр “Энхбаян хүүхэд сан”-ийн үүсгэн байгуулагч, тэргүүн 15 настай Л.Энхбаян “Эх нялхсын эрүүл мэндийн төлөө” хандивт нэгдэн хоёр сая төгрөг, 2,000 ширхэг амны хаалтыг ЭХЭМҮТ-ийн захирал Ж.Отгонбаатарт гардуулан өгчээ. Түүнд МҮБХ-ноос талархад илэрхийлж, дурсгалын зүйл хадгалуулсан байна
Мөн Япон улсын мэргэжлийн Сүмо бөхийн "макүшита" зиндаанд барилдаж байсан Н.Аюурзана "ORIHIRO" брэндийн өндөр чанартай витаминаар шөвгөрсөн бөхчүүдийг байлсан байна. Мөн сүмоч Н.Аюурзана нь 2020 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын эмнэлэгт иж бүрэн эмнэлгийн тоноглолттой шинэ авто машиныг бэлэглэж байсан ажээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.