Японд 7.5 магнитуд хүчтэй газар хөдөлж, ирэх өдрүүдэд илүү хүчтэй чичиргээ үүсэх магадлалтай байна
Даваа гарагийн /2025.12.08/ орой Японы зүүн хойд бүсэд 7.5 магнитуд хүчтэй газар хөдөлсөн байна. Тус улсын цаг уурын агентлаг Хоккайдогийн эрэг орчмын бүс, Аомори болон Иватэ мужуудад 3 хүртэлх метрийн өндөртэй цүнамийн анхааруулга гаргасан юм. Иватэ мужид хамгийн өндөр цүнами ажиглагдсан нь 70 сантиметр өндөртэй байжээ.
Японы цаг уурын агентлаг мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар 23:15 минутад Аомори мужийн Номхон далай руу харсан эрэгт 54 км-ын гүнд болсон юм. Ирэх өдрүүдэд ижил түвшний магнитудтай эсвэл илүү хүчтэй газар хөдөлж магадгүй гэж тус агентлаг мэдээлжээ. Японы цаг уурын агентлаг анх удаа Хоккайдогийн эрэг орчмын бүсэд ийм сэрэмжлүүлэг гаргасан байна.
2011 оны 9 магнитуд хүчтэй газар хөдлөлт мөн Японы зүүн хойд бүсэд болсон. Тус гамшгийн улмаас 20 мянган хүн амь үрэгдэн, 2,500 хүн сураггүй болж Фүкүшимагийн атомын реактор хайлсан осол гарсан юм.
Эх сурвалж: Kyodo News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.