Гадаад мэдээДЭЛХИЙ

Беларус агаарын бөмбөлөг илгээж байна хэмээн Литва улс онц байдал зарлалаа

Сүүлийн хэдэн сар Литва руу Беларусаас агаарын бөмбөлгүүд орж ирж, нислэгүүдэд саад учруулж байгаа учир мягмар гарагт /2025.12.09/ онц байдал зарлажээ. Тэдгээр агаарын бөмбөлгүүдийг эсэргүүцэх ажиллагаанд зэвсэгт хүчнээс тусламж олгох зөвшөөрлийг парламент гаргаж өгөхийг Литвийн засгийн газар хүссэн байна. Литва өмнө нь Украины дайн эхлэх үед онц байдал зарлаж байсан юм.

Литвийн Дотоод хэргийн сайд Владислав Кондратович “Иргэний агаарын тээврийн ажиллагаа тасалдаж буйгаас гадна үндэсний аюулгүй байдлын сонирхлын үүднээс онц байдал зарласан” гэжээ. Агаарын бөмбөлгүүдийн улмаас Вильнюсийн нисэх онгоцны буудал хэд хэдэн удаа үйл ажиллагаагаа зогсоосон. Тэдгээр бөмбөлөг нь ОХУ-ын ойрын холбоотон болох Беларус улсын холимог халдлага гэж Литва үзэж буй.

Беларус тэдгээр бөмбөлгүүдийг илгээгээгүй хэмээн мэдэгдэж, харин Литва улс өдөөн хатгах ажиллагаа явуулж байна гэжээ. Тодруулбал Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко “Литвачуудын хэлж ярьж байгаа зүйл огт боломжгүй. Бодит бус зүйл. Энэ асуудлыг дэврүүлж, улс төржүүлж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button