УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ

Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэрээ "Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн" гэдгийг хэллээ.
2022 оны 12 сарын 09-нд Б.Асралтыг чөлөөлж, Р.Отгонжаргалыг Гаалийн ерөнхий газрын даргаар томилж байв. Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал өнгөрөгч аравдугаар сараас гарч эхэлсэн.
Өчигдөрхөн тэрбээр, "Гаальд бараагаа хуурамчаар бүртгүүлснээс авлигын хэрэг гарсан байх. Энэ хэрэгтэй холбогдуулж надтай хариуцлага яриагүй байгаа" хэмээн ярилцлага өгч зогссон.
Р.Отгонжаргалын хувьд, Бригадын генерал цолтой, хуульч, эрх зүйч мэргэжилтэй нэгэн. Гаальд очоод баахан цагдаа нарыг ажилд авсан гэх шүүмжлэлд өртөөд байсан юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагдаагийн дарга нар бол ердөө л мафи зохион байгуулалттай гэмт хэрэг хулгайд дадсан арга барилтай болчихсон байгаа шүү
ENE TSAGDAA ALI TSAGT L YWH BAILAAA
бүгд нийлээд зохион байгуулалттайгаар идэж уусан уу
Z##l s#a bye, medseer baij medeegyi tsarailsan s#a