УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Б.Дэлгэрсайхан: Он гараад монголын төмөр замаар 10 сая тонн нүүрс тээвэрлэнэ

Өнөөдрийн /2025.12.10/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Гашуунсухайт-Ганцмод боомтын автотээвэр болон галт тэргээр тээвэрлэж байгаа нүүрс экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийе. 2025 онд боомтуудаар нүүрс хэвийн экспортлогдсон. Гашуунсухайт-Ганцмод боомтоор 41.2 сая тонн нүүрс экспортлогдоод байна. Он гараад Монголын төмөр замаар 10 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөж байна. Хоногт 8-9 галт тэрэг цуваа явж байна гэсэн үг" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.