ЭРҮҮЛ МЭНД
ЭМЯ: Томуугийн халдвар өмнөх долоо хоногоос 5 хувиар буурсан
Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчин 13 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 5 хувиар буурсан үзүүлэлт юм.
Эмнэлэгт 3,271 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 75.2% (2,460) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 467 хүүхдээр буурчээ.
Эрчимт эмчилгээний тасагт 109 хүүхэд эмчлүүлж байгаагаас 48 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 16 хүүхдээр буурсан аж. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,629 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 68.3% (1,113) байна.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.