Нийгэм мэдээ

Төсвийн мөнгөөр шинэ тэмдэглэхгүй, бэлэг бэлдэхгүй байх үүрэг өглөө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр, “Хүүхдийн мөнгө, онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг саадгүй олгох үүрэг өглөө” гэсэн.
Мөн шинэ жилийг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй байх, бэлэг дурсгал бэлдэхгүй байх үүрэг өглөө.

Нэмээд бичиг хэрэг, тээвэр, томилолт зэрэг тэвчиж болох зардлуудыг хэмнэх, хэмнэлтээ 2026 онд үргэлжлүүлэх аж.

Засгийн газрын нөөц хөрөнгө 140.8 тэрбум төгрөгөөр батлагдсан. Одоогоор 20 тэрбумын үлдэгдэлтэй байгаа юм. Үүнийг өвөлжилтийн хүндрэл буюу онцгой байдал болон хөдөө аж ахуйн салбарын танилцуулсан зардалд энэ ондоо багтаан гаргах юм байна.

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button