НИЙГЭМНийгэм мэдээ
152 ширхэг бөхөнгийн эвэр, GPS төхөөрөмжийн хамт хил давуулахыг завджээ
Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр өчигдөр буюу энэ сарын 9-ний өдрийн 21 цагийн үед 152 ширхэг бөхөнгийн эвэр, GPS төхөөрөмжийн хамт хил давуулахыг завджээ. Тодруулбал Монгол Улсаас БНХАУ-ын тал руу гарах чиглэлийн 1294 дугаартай ачааны галт тэрэгний 27 дугаар вагоны рамын хөндийд нуусан 9 боодол эд зүйлийг дэд ахлагч Э.Бадрах, Л.Батсайхан нар илрүүлсэн байна.
Журмын дагуу холбогдох байгууллагын бүрэлдэхүүний хамтаар нарийвчилсан шалгалт явуулж 34.2 килограмм 152 ширхэг бөхөнгийн эвэр, GPS төхөөрөмжийн хамт байсныг тогтоон харьяа байгууллагад шилжүүлжээ.
Б.АЗЖАРГАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.