УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Ганхүүг үргэлжлүүлж хорих эсэх санал шүүхэд одоогоор ирээгүй байна

Уржигдар /2025.12.09/ АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаатайгаар баривчилсан. Тухайн үед "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байдаг.

Түүний баривчилгааны 48 цагийн хугацаа өнөөдөр /2025.12.11/ дуусна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэн цагдан хорих шаардлагатай гэж үзвэл Нийслэлийн прокурорын газраас Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд саналаа хүргүүлэх учиртай. Одоогоор прокурорын байгууллагаас санал ирээгүй байгаа аж.

Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул яллагдагчаар татах эсэх нь ч тодорхой бус байна.

Ташрамд, "Оюу толгой" ХХК-аас "Эрдэнэс Оюутолгой" ХХК руу шилжүүлсэн 20 сая ам.долларын зарцуулалт болон компанийн байрыг худалдан авах үйл ажиллагаатай холбоотой баривчилсан байж болзошгүй гэдэг мэдээлэл гараад буй. Э.Ганхүүгийн хувьд "Оюутолгой"-н асуудлаарх хянан шалгах түр хорооны нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан. Шүүхээс үргэлжлүүлэн хорихгүй бол маргаашийн сонсголд оролцох боломжтой гэсэн үг.


-

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button