Нийгэм мэдээ

"Сүүн дархлаа" хөтөлбөрт 8.9 тэрбумыг зарцуулж, 189,000 хүүхдийг хамруулна

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг хамруулдаг “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болжээ. Тодруулбал, нийслэлийн ирэх оны төсөвт 8.9 тэрбум төгрөг суулгасан байна.

Энэ тухай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа,

“НЗДТГ-аас 2024 оноос нийслэлийн зарим сургуулийн 19 мянган хүүхдэд долоо хоногт 2–3 өдрийн сүү тогтмол өгч ирсэн. Энэ хөтөлбөрийг цаашид өргөжүүлж үндсэнд нь нийслэлийн ирэх оны төсөвт 8.9 тэрбумыг тусгалаа. Ингэснээр улсын сургуулийн суралцаж буй 1–5 дугаар ангийн 189,000 хүүхэд долоо хоногт нэг удаа сүү уух юм.

Сүү уухын ач холбогдлыг хүмүүс мэднэ. 2024 оноос хойш сүү тогтмол өгснөөр бага ангийн сургуулийн хүүхдүүдийн өсөлтийн үзүүлэлт дээшилж, авхаалж самбаа нэмэгдэж, шинжлэх ухааны хичээлд оролцоо сайжирч, сээр нурууны өвчлөл зэрэгт эерэг нөлөөлсөн байна. Тиймээс 2026 онд бага ангийн хүүхдийн сүүний зардлыг НЗДТ-аас, нэг өдрийн өртгийг өрхийн орлогоос, нэг өдрийн зэргээр хуваарилж, долоо хоногт гурван өдөр сурагчдад сүү өгөхөөс биеийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, хичээл сургалтад сайн нөлөөтэй юм.

Олон улсын туршлагаас харахад хүүхдүүдэд сүү тогтмол өгөх нь БНХАУ, Солонгос, Япон зэрэг улс дахь хүүхдийн дундаж өндөр нэмэгдсэн байдаг. Тиймээс хүүхдийн хөгжлийг, сургалтын үргэлжлэх чадварыг дэмжих, эрүүл мэндэд анхаарах энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь чухал” гэлээ.

Д.УЛСАА

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button