Гадаад мэдээДЭЛХИЙ

Европ Оросын царцаасан хөрөнгийг түгжиж, Украины асуудал дээр зоригтой алхам хийх сууриа тавилаа

Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын орнууд мөхөж, харин удирдагчдыг нь сул дорой байна гэж шүүмжилсэн. Харин тэр долоо хоногт нь Европын орнууд шийдэмгий алхам хийв. Тодруулбал Европын холбоо хуулийн онцгой заалтыг ашиглаж, ОХУ-ын Төв банкны 210 тэрбум еврогийн хөрөнгийг хугацаагүй царцаахаар болсон юм. Ингэснээр Европын холбоо Украины дайны хэлэлцээ дэх хамгийн хүчтэй хөзрөө гаднын нөлөөллөөс хамгаалав.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “Дайн үргэлжилж байгаа цагт ОХУ-ын амсах хохирол өссөөр байх болно гэдгийг бид үүгээр сануулж байна. Энэ бол Украинд өгч буй хүчтэй мессеж юм. Европын холбооны баатарлаг хөрш дайны талбарт болон хэлэлцээрийн ширээний ард илүү хүчирхэг байр суурьтай болоосой гэж бид хүсэж байна" гэсэн юм.

Царцаасан хөрөнгийн ихэнх нь буюу 185 тэрбум евро Брюссель дэх “Euroclear" санхүүгийн үйлчилгээний төвийн дансанд байгаа юм. Үлдсэн 25 тэрбум евро нь Европын холбооны гишүүн таван улсын банкнуудад байршиж буй.

Өнөөдрийг хүртэл эдгээр хөрөнгийг энгийн хоригоор царцаасан байсан юм. Энгийн хоригийг зургаан сар тутамд гишүүн орнууд бүгд санал нэгдэж сунгах ёстой байдаг.

Дайны улмаас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийг одоог хүртэл сунгаж ирсэн. Гэвч хоригийг сунгах явц цаг хугацаа өнгөрөх тусам адармаатай болж байна. Энэ оны эхээр Унгар улс хоригийг сунгахын эсрэг хоёр ч удаа хориг тавих эрхээ ашиглана гэж сүрдүүлсэн.

Хоригийг сунгахад үүсээд буй хүндрэлийг Европын удирдагчид шийдэхээр ажиллаж ийнхүү тодорхойгүй хугацаагаар царцаах алхмыг авав. Энэ царцаасан хөрөнгийг ашиглан Украинд сэргээн босголтын хүүгүй зээл олгохоор Европын холбоо төлөвлөж байгаа.

Европын комисс эхлээд холбооны хуулийн 31.2 дугаар зүйлийг ашиглан хөрөнгийг царцаахаар төлөвлөж байсан юм. Тус хуулийг ашиглан хоригийг сунгах шийдвэрийг бүгд санал нэгдэх зарчмаар биш, харин олонхын саналаар шийддэг болгох боломжтой.

Зургийн эх сурвалж: Reuters

Гэвч энэхүү хуульд нэгэн төвөгтэй заалт байжээ. Тодруулбал аль ч гишүүн улс үндэсний бодлогын чухал шалтгаан гарсан хэмээн хоригийг хүчингүй болгох боломжтой байсан юм. Иймээс 31.2 дугаар зүйл бус өөр нэг заалтыг ашиглахаар сонгосон байна. Тэр нь 122 дугаар зүйл юм. Тус зүйл нь эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг гишүүн орнууд эв санааны нэгдэлтэйгээр шийдэхийг зөвшөөрдөг.

122 дугаар зүйл нь 31.2-той харьцуулахад хоёр том давуу талтай. Нэгт энэхүү зүйлийг ашиглан Европын парламентаар дамжилгүй шийдвэр гаргах боломжтой. Хоёрт зөвхөн олонхын санал байхад л хангалттай, нэг гишүүн хориглох боломжгүй гэсэн үг. Өмнө нь энэ заалтыг ковидийн цар тахал болон 2022 оны эрчим хүчний хямралын үед ашиглаж байсан юм.

Гуравдугаар сард Европын комисс холбоонд учраад буй аюулгүй байдлын заналхийлэл гэдгийг хэрхэн тодорхойлдгоо өргөжүүлсэн. Ингэж өргөжүүлснээрээ тус комисс Европын орнуудын батлан хамгаалахын салбарт зориулж 150 тэрбум еврогийн зээл босгосон юм. Гэхдээ энэ шийдвэр нь Европын парламентын дургүйцлийг хүргэж, шүүхэд хүртэл зарга үүссэн билээ.

Өнгөрсөн сард Европын комисс үүнтэй ижил үндэслэл ашигласан байна. ОХУ-ын явуулж буй дайн нь эдийн засагт ноцтой заналхийлж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, тодорхойгүй байдал үүсгэсэн гэж тус комисс үзсэн юм. Мөн дроноор агаарын хилд нэвтэрч, хорлон сүйтгэх ажиллагаа болон худал мэдээлэл тараах зэрэг эрлийз халдлагууд ОХУ явуулж буй нь аюул заналхийлэл гэдгийг эрх баригчид онцолсон байна.

Европын эдийн засгийн хүндрэл үүссэн хэмээн эрх баригчид дүгнэж, 122 зүйл өргөн хүрээнд ашиглаж болох хэллэгтэй тул комисс ОХУ-ын хөрөнгийг царцааж чаджээ. Зарим хуульчид 122 зүйлийг эрх баригчид тайлбарласан явдалд эргэлзэж байгаа пм. Учир нь дайн эхлээд бараг дөрвөн жил өнгөрсөн. Бельгийн Ерөнхий сайд Барт Де Вевер хэлэхдээ Европыг хамарсан онцгой байдал сүүлийн дөрвөн жилд үүсээгүй гэж үзэн, энэ төлөвлөгөөг эсэргүүцжээ.

Европын комиссар Валдис Домбровскис уг шүүмжлэлд хариу өгөхдөө "Эдийн засагт учирсан хохирол нь энэ заалтыг ашиглахад хангалттай үндэслэл болж чадна гэдэгт бид итгэлтэй байна" гэсэн юм.

АНУ болон ОХУ-ын Украины дайныг дуусгах төлөвлөгөөнд царцаасан хөрөнгийг суллах тухай яригдаж байсан юм. Европын холбоо ийм алхам хийснээр ОХУ-ыг хөрөнгийг хугацаанаас нь өмнө суллахаас сэргийлж буй. Энэхүү шийдвэрийн дагуу гишүүн орнууд ОХУ-ын Төв банкны хөрөнгийг буцаан олгохыг хатуу хориглоно. Царцаасан 210 тэрбум еврог ОХУ дайнаа зогсоож, дайны хохирлыг нөхөн төлөхийг зөвшөөрсөн тохиолдолд л суллана. Үүнээс гадна ОХУ-ын үйл ажиллагаа Европын эдийн засагт бүхэлд нь аюул учруулахааргүй болсон байх ёстой гэсэн шаардлагыг тавьжээ.

Вашингтон, Москвагийн хэлэлцсэн төлөвлөгөөнд хөрөнгийг хоёр хэсэгт хувааж, хоёр талын сонирхолд нийцүүлэн хөрөнгө оруулалт хийнэ гэх нөхцөл бий. Энэхүү төлөвлөгөө Европын удирдагчдын санааг ихээхэн зовоосон. Цагаан ордон Европын асуудлыг Европын оролцоогүйгээр шийдэх гэж байж магадгүй гэх айдас эрх баригчид дунд үүссэн юм.

Тус төлөвлөгөө олонд ил болсны дараа Германы канцлер Фридрих Мерц нийтлэл бичиж, Европыг тууштай байхыг уриалсан. Тэрбээр "Хэрэв асуудлыг үнэхээр л нухацтай авч үзэж байгаа бол Европын бус орнуудад өөрсдийн хөрөнгийн хувь заяаг даатгаж болохгүй. Энэ хөрөнгө манай хууль дүрэм, мөнгөн тэмдэгтээр царцаагдсан. Одоо гаргах шийдвэр Европын ирээдүйг тодорхойлно" гэж бичжээ.

Одоо Европын орнууд ОХУ-ын хөрөнгийг баттай царцааж, Украины асуудал дээр өөрсдийн ашиг сонирхол бүхий алхмыг зоригтойгоор хийхэд бэлэн боллоо.

Эх сурвалж: Euro News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene shiidver bol Europ dotroo ch negdeltei bish bgaag haruulna

Зочин
Зочин

Европын орнуудыг сул дорой гэж шүүмжилсний дараа ийм шийдэмгий алхам хийсэн нь үнэндээ хариу мессеж шиг харагдаж байна

Зочин
Зочин

Ene shiidver bol zuvhun Orosd handсан horig bish harin Europ ooriigoo hamgaalj bgaa helber yum

Зочин
Зочин

210 тэрбум еврогийн хөрөнгийг хугацаагүй царцаана гэдэг бол асар том улс төр эдийн засгийн шийдвэр

Зочин
Зочин

Европын холбоо ингэж нэг дуугаар хөдлөх нь сүүлийн жилүүдэд ховор үзэгдэл болсон

Зочин
Зочин

Ene bol Ukrainad ugsun bodit demjleg bolohoos zuvhun ug yariagui

Зочин
Зочин

Урсула фон дер Лейений мэдэгдэл Европ дайн дээр буулт хийхгүй гэдгийг тодорхой харууллаа

Зочин
Зочин

Оросын хөрөнгийг барьцаалж хэлэлцээ хийх нь Европын хамгийн хүчтэй хөзөр байж магадгүй

Зочин
Зочин

Ene shiidver Trumpiin shuumjleld ugsen tod hariu bolson

Зочин
Зочин

Euroclear дээр ийм их хэмжээний мөнгө байршиж байна гэдэг нь Европын санхүүгийн төвүүдийн нөлөөг харуулж байна

Зочин
Зочин

Зургаан сар тутам сунгадаг хориг ийм эрсдэлтэй байсан нь одоо ил болж байна

Зочин
Зочин

Ene 122 dugaar zuiliig ashiglasan ni huuliin huvid ch mash sonirholtoi

Зочин
Зочин

Европын парламентын оролцоогүй шийдвэр гаргасан нь маргаан дагуулах нь ойлгомжтой

Зочин
Зочин

Гэхдээ дайн, аюулгүй байдал гэдэг дээр хурд чухал гэдгийг Европ харууллаа

Зочин
Зочин

Бельгийн ерөнхий сайдын эсэргүүцэл Европ доторх хуваагдлыг ил гаргалаа

Зочин
Зочин

Гэхдээ дөрвөн жил үргэлжилсэн дайн одоо ч эдийн засагт аюул учруулж байгааг үгүйсгэх аргагүй

Зочин
Зочин

Ene shiidver huuliin margaan daguulah magadlaltai ch bodlogiin huvid hatuu alham

Зочин
Зочин

Ene bol zuvhun Orosd handsan bish busad ulsad ch surgamj bolno

Зочин
Зочин

Вашингтон Москва хоёр Европыг оролцуулахгүйгээр шийдэх вий гэсэн айдас бодит юм байна

Зочин
Зочин

Германы канцлерын нийтлэл Европын дотоод уур амьсгалыг сайн илэрхийлсэн

Зочин
Зочин

Ene shiidver Europiin tusgaar bodlogo baigaa gedgiig haruulj bna

Зочин
Зочин

Оросын эрлийз халдлагын тухай дурдсан нь мэдээллийн дайн бодит гэдгийг санууллаа

Зочин
Зочин

Хүүгүй зээл олгоно гэдэг нь Европ урт хугацаанд бодож байгааг харуулна

Змапочин
Змапочин

Энэ гөлчгийнүүдийн зориг гэж юу байсмийн

Зочин
Зочин

Унгар шиг нэг улс бүх холбооны бодлогыг гацааж чаддаг байсныг болиулсан нь чухал алхам

Зочин
Зочин

Оросын хөрөнгийг суллах нөхцөлүүдийг маш тодорхой зааж өгсөн нь анхаарал татаж байна

Зочин
Зочин

Дайны хохирлыг нөхөн төлөх хүртэл хөрөнгийг буцаахгүй гэдэг бол хатуу байр суурь

Холбоотой мэдээ

Back to top button