СПОРТ

3х3 эмэгтэй шигшээ багийн ахлагч, МУГТ М.Цэрэнлхам зодог тайлна

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Улаанбаатар хотод зохион байгуулсан 2025 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан.

Тэдний амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн хэмээн үзэж, тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээсэн билээ.

Тодруулбал, Гавьяат тамирчин цолоор,

  • Монгол Улсын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Мөнхсайханы Цэрэнлхам,
  • Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулан,
  • Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг,
  • Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Нямжавын Нандинхүсэл нарыг шагнасан юм.

Тэгвэл тус багийн ахлагч МУГТ М.Цэрэнлхам сагсан бөмбөгийн спортоо орхиж, зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр өнгөрсөн ням гарагт "Central" телевизийн "The Tonight" шоунд оролцох үеэрээ мэдэгдсэн юм.

Д.УЛСАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм залуугаараа юу?яав юу болов за за тайлдаа би зөвшөөрлаа

Zochin
Zochin

ugaasaa muu togloj bsan gehdee bag ni sain bsan l daa

Холбоотой мэдээ

Back to top button