НИЙГЭМНийгэм мэдээ

Шагийн бензин: Хүргэлтээр АИ-92 нэг литр тутмыг ₮5000-9000 худалдаалж байна

Улаанбаатар хотын иргэд шатахуунд оочирлох нь хэвийн үзэгдэл болоод удаж байна. Уг асуудлаар салбарын сайд "шатахууны нөөц, түгээлт олголт хэвийн байгаа. Иргэд банкаа дүүргэх гэж дугаарласнаас хомсдол үүслээ” гэх тайлбарыг өгдөг. Тус тайлбар нь иргэдийн бухимдлыг хүргэж, нийгэмд нэлээд шүүмжлэл өрнүүлсэн.

Бодит нөхцөл байдал дээр иргэд олон цагаар шатахуунд оочирлож, урт дараалал үүсгэснээр замын ачаалал ихсэж улмаар түгжрэл үүсэх нөхцөл болж байгаа юм. Тэрчлэн иргэд удаан хүлээсний эцэст хүссэн хэмжээгээрээ шатахуунаа авч чадахгүй байгаа. Учир нь ШТС-ууд тодорхой хэмжээний лимит тогтоосонтой холбоотой. Үүнээс үүдэн цахим сүлжээгээр "Шагийн бензин хүргэлтээр байна, дугаараа үлдээгээрэй" гэх зарын доор иргэд олноороо холбогдох утасны дугаараа үлдээх болсон.

Тодруулбал, хэсэг иргэд ШТС-уудад ажилладаг танилаараа дамжуулан шатахууныг урьдчилан их хэмжээгээр нь худалдан авч, нөөцөлж хүргэлтээр шаглаж зарж байгаа аж. Хамгийн багадаа АИ-95 нэг литр нь 7000 төгрөг бол АИ-92 нэг литр нь 5000 төгрөгөөр зарж байна. Зарим шагчид АИ-92 нэг литр тутмыг 9000 төгрөгөөр дамнан худалдаалж буй юм.

Тэгвэл үүсээд буй шатахууны хомсдолын талаар АҮЭБ-ийн Дэд сайдаар саяхан томилогдсон Б.Энхтүвшин өчигдөр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Манай улс шатахууны импортынхоо 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас хангадаг. Улсын сарын хэрэглээ 2200 орчим тонн байдаг. Арванхоёрдугаар сарын байдлаар ОХУ-аас 83.6 мянган тонн АИ-92, 134.2 мянган тонн дизель түлш, 1560 тонн АИ-95 түлш худалдаж авахаар баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар нийт шатахуун хангамжийн 50 хувь хүрэхгүй хувийг импортоор оруулж ирээд байна. Сарын гуравны хоёр нь өнгөрчхөөд байхад 50 хүрэхгүй байна гэдэг шатахууны хомсдол үүсэхэд хүргэж байна. ОХУ-ын дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байна. Гэсэн ч ОХУ-ын иргэд Монгол Улсад боломж бололцоогоороо түлш нийлүүлж байна. Монгол Улсад өдөрт 40-60 вагон АИ-92 түлш орж ирвэл нөөц үүсэхгүйгээр өдрийнхөө хэрэгцээг хангах боломжтой. Гэхдээ энэ сар гарсаар дөрвөн удаа л 40-өөс дээш вагон орж ирсэн" гэлээ.

Улаанбаатарт 280 гаруй шатахуун түгээх станц байдаг. Эдгээрийн гуравны нэгийг нь ээлжилж түлшээр хангаж буй юм. Нөөц дүүрэхгүй байгаа учраас орж ирсэн вагон бүрийг орон нутаг, нийслэлийн ШТС-уудаар өнөөдөр нэгд нь өгсөн бол маргааш нь нөгөөд нь өгөх байдлаар зохицуулалт хийж байгаа аж.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

эрдэс баялагийн эргүү сайд дарга нараа наад бензиний шагчидаа хамрагчдынх нь хамт юун түрүүнд барьж хорь. 2-рт наад шатахууныхаа нийлүүлэлтийг зохицуулж чадахгүй бол бүгдээрээ огцор, төрөөс зайл. 3-рт энэ төрийн машин унадаг дарга, сайд нарын бүх машинаа эхний ээлжинд зогсоо. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нар л зохих журмынхаа дагуу машинаараа яв. бусад нь болиочдээ. Төрийн бүх хурга ишгэн болон дунд дээд албан тушаалтнууд гэрээсээ машинаар авахуулдаг, мөн гэртээ хүргүүлдэг, авгай хүүхдээ ажил, сургуульд нь мөн зөөдөг энэ байдлыг нэн яаралтай таслан зогсоо. хэрвээ зогсоож чадахгүй бол бүгд төрөөс зайлцгаа.

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

ajlaa hiij chadahgui darhan s irsen amisgaa g halaachee

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

ene arai heternee

Монголширчин
Монголширчин

Хулхи бёнзин шагаар хүргэлтээр борлуулж бн гэнэлээ
Хулхидуулж машинаа эвдэв хмүсээ

Зочин
Зочин

ARGAA BARAH YARCH SANDARSAN UED HEREGTEI BA SHUU6 SHUURHAI UILCHILGEE.

Зочин Дооёо
Зочин Дооёо

ЭНЭ Бол жинхэнэ зах зээлийн хомсдолд үүсдэг зарчим. Нөгөө зах зээлийн эрэлт хомсдол нийлүүлэлт юм лдаа. Тэхдээ төрийн зохицуулалт харагдах хэрэгтэй юм лдаа.

Зочин
Зочин

Хэргээр зохиомол хомсдол үүсгэж иргэдийг бухимдуулж байгаа цаад эздийг олох хэрэгтэй шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зохиомол арга Үнэ нэмэх бодлого явагдаж бхишиг ээ Новш юм аа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Угаасаа хиймлээр өсгөх санаа шүүдээ аль 5 сараас эхэлсэн шүүдээ.

Алтаа
Алтаа

Бензин шатахууныг нэмэгдүүлэх хэрэг байна уу. Машинаа тавьж явган яв, автобусанд суу, тэгвэл олон давуу талтай.Агаарын бохирдол эрс буурна, түгжрэл гэж бухимдахгүй мөн эрүүл мэндэд чинь тустай

Зочинеке экэ
Зочинеке экэ
Reply to  Алтаа

хар хүйтэнд автуус хүлээх үү? өвчинд баригдсан,өндөр настнууд,хөгжлийн бэрхшээлтэй гээд автуусаар явж чадахгүй нь яахым

3очин
3очин

Энэ шатахууны панзчингуудад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.Бидний авах ёстой шатахууныг бөөнөөр нь авч нөөцөлчихөөд буцаагаад 3 нугалж зарна гэхээр арай юу.новшийн шуналын дэвнүүдийг барьж хорих хэрэгтэй.Тэднийг өмөөрөөд бгаа хүмүүсийг огт ойлгохгүй бн

Зочин
Зочин

Бензин шагалаад үнэд хүргээд байгаа хүмүүсээ, Тэр нууцаар өгөөд байгаа түгээгч нараа ажилаас нь халж колонкийн нь татан буулгаач ....... Ард иргэд банкаа дүүргээд сэлгүүцээд байгаа юм байхгүй шүү. Бүгд ажил амьдралынхаа төлөө л явж байгаа иргэд шүү

Зочин
Зочин

Энэ шатахуун дамлан шаглаж байгаа новшнуудыг барьж авч шалгаач ээ. Авсан өгсөн 2 т хариуцлага тооц.

Зочин
Зочин

Колонкууд хэзээ ингэж задгай саваар зарж байсан юм бэ. Зарсан колонкийг бүр хаа.

Зочин
Зочин

Дамдинням гэх дальжгар нөхрийг олигтойхон юмаар яаралтай солио.

Уншиг
Уншиг

Шагчид шатахууныхантай холбоотой шалгах хэрэгтэй зориулалтын саванд хадгалахгүй гал алдвал шагчид хариуцлагаа хүлээх боловуу

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Хаа нэгтээ бензин дуусаад.зогсвол энэ үйлчилгээг авах нь их тустай шүүдээ..Ах дүү үр хүүхэд ч ирж тус болохгүй цаг шүүдэээ...

Уншигч
Уншигч

Шагчдыг илрүүлж Нямбаатарын жишгээр үнийг нь 5 дахин нугалан төлбөр тавьж хамтрагчидтай нь хамт шийтгэх. Мөн Их хурлын гишүүд, сайд нарын машиныг хэвийн болтол зогсоох

Зочин
Зочин

бинзин дуусчихаад байхад ид нар хаанаас ямар замаар бёнзин олов түгээгч юмуу нөгөө мог усгах зорилттой Ням бактёр иин хамааралын хүмүүс

Зочин
Зочин

ИЙМ ҮНЭЭР ХҮМҮҮС АВДАГ ЮМ БОЛ ЗАСГИЙН ГАЗАР ҮНИЙГ НЬ БАРИХ ГЭЭД БАЙХЫН ХЭРЭГ БАЙНА УУ.

Холбоотой мэдээ

Back to top button