УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: ЗГ-ыг огцруулах албан бичгээ энэ долоо хоногт өргөн барина

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "АН-ын тавьж буй дэд сайдын асуудал нь мөсөн уулын орой. Манай нам өнгөрсөн хугацаанд байнга төрөө цомхон болгоё гэдэг шаардлага тавьж ирсэн. Энэ хэрээр иргэд болоод хувийн хэвшлийн оролцоо тэлнэ. Хэрэв дэд сайдын суудлыг цуцлахгүй бол АН Ерөнхий сайдыг огцруулах албан бичгийг өргөн барих болно гэж мэдэгдсэн. Сая мөн намын бүлэгтээ өөрийн бланк дээр огцруулах гарын үсэг цуглуулан өргөн барихаа танилцууллаа. Гэхдээ санал хураалт явуулаагүй. Гишүүд зарчмын байр суурийг дэмжиж байгаад талархал илэрхийлье.

Дэд сайдуудаа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах албан бичгээ энэ долоо хоногт өргөн барина. 32 гарын үсгээр өргөн барихыг магадгүй өнөөдөр гүйцээчихнэ. Саяхан сайн сайхан зүйл ярьж байсан. 2026 оны улсын төсөвт дэд сайд нарт олгох цалин хангамж байхгүй. Төсөв тавигдаагүй. Мөн сайдыг орлох тухай асуудал Монгол Улсын хуульд байхгүй" хэмээлээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Улаантан хүн
Улаантан хүн

Яахнав дээ, саваагүй нохой саранд хуцна гэж. Энэ улсын хүн ам бараг 100хувь МАН намын хаялгаар явж байна. Гудамны золбин гөлөг ч АН руу хуцдаг. Одоо бууж өг.

Зочин
Зочин

Зөв, зөв.

Шагай
Шагай

Зүйтэй

Зочин
Зочин

Энэ бүтэлгүй засгийг сольж чадвал сайн л байна

Зочин
Зочин

тийм эх орон ярих гжэд байгаа юм бол оюутолгойн лцйварын талаар яанөад юууя дугараагүй байгаан

Холбоотой мэдээ

Back to top button