НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатар төмөр зам дээр 9000 тонн АИ-92 буюу дөрвөн өдрийн нөөц байна

Өнөөдрийн байдлаар буюу /2025.12.22/ Улаанбаатар төмөр замын хэмжээнд 150 вагон буюу 9000 тонн АИ-92 автобензин байна. Энэ нь манай улсын дөрвөн өдрийн хэрэглээ юм.

Буух өртөөдөөр,

  • Толгойт өртөө – 42 вагон
  • Аршаант өртөө – 13 вагон
  • Улаанбаатар өртөө – 6 вагон
  • Эрдэнэт өртөө -5 вагон -
  • Дархан өртөө - 6 вагон
  • Сайншанд өртөө – 3 вагон тус тус байна.

Мөн буух өртөөдийг чиглэн замд 75 вагон Аи-92 автобензин орж ирж байгаа аж. Энэ оны 12-р сарын 01-22-ний өдрүүдэд нийт 45932 тонн Аи-92 автобензин, 960 тонн Аи-95 автобензин, 133889 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 6229 тонн тус тус орж ирсэн байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тархины боок
Тархины боок

Ээлжит хууралт шүү. Бензин татан авах валют байхгүй!

Холбоотой мэдээ

Back to top button