Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ
Он гарснаас хойш алтны үнэ нэмэгдэж түүхэн дээд хэмжээнд хэд хэдэн удаа хүрсэн. Аравдугаар сард бага зэргийн уналтад ороод байсан бол одоо алтны үнэ дахин рекорд эвдлээ. Тодруулбал унц алтны үнэ 3.37 хувиар өсөж 4,486.55 ам.доллароор арилжиж байна. Ингэснээр алт түүхэндээ анх удаа 4,400 ам.долларын босгыг давав. Харин унц мөнгөний үнэ 3.48 хувиар нэмэгдэж 69.48 ам.доллар хүрчээ.

Алт энэ оныг унц нь 2,600 ам.доллароор арилжиж эхлүүлсэн. Гэвч Трампын гаалийн татвараас үүсэн геополитикийн хурцадмал байдал болон АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлт хөрөнгө оруулагчдыг найдвартай капитал руу шилжихэд хүргэсэн юм. Энэ жил эхэлснээс хойш алтны үнэ 69 хувиар нэмэгдсэн нь 1979 оноос хойш үзэгдээгүй өсөлт боллоо.
“Nemo.Money” фирмийн шинжээч хэлэхдээ “АНУ болон Венесуэлийн хооронд геополитикийн хурцадмал байдал үүссэн нь алтны үнэ нэмэгдэхэд хүргэж байна. Алтны үнэ сүүлийн үед рекорд тогтоох хэмжээнээс бага зэрэг доогуур хэлбэлзэж байсан бол одоо өсөж түүхэн дээд хэмжээндээ хүрлээ” гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛ !!! ДОТООДДОО ӨӨРСДИЙН ХЭРЭГЛЭЭГЭЭ 100% ХАНГАЖ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЭЭЧЭЭ . МАЛААС ГАРАХ ТҮҮХИЙ ЭДЭЭ БҮРЭН БОЛОВСРУУЛЖ ЭКСПОРТОД ГАРГАЖ ДОЛЛОР ОЛОХ БОЛОМЖ НЭМЭГДҮҮЛЭХ .
МАЛАА ЭРҮҮЛЖҮҮЛЭХ - ЦАГААН ИДЭЭГЭЭ БҮРЭН БОЛОВСРУУЛЖ ЭКСПОРТЛОХ / БЯСЛАГ ,ЭЭЗГИЙ ,ААРУУЛ , ТАРАГ ,ИОГОРТ , МАХАА ЭКСПОРТЛОХ , ӨЛӨН ГЭДЭС ,ЦУСЫГ ХАТААЖ ,ЯСЫГ НЭРЖ ГУРИЛ ,ТОС ГАРГАХ , Дотор махан бүтээгдэхүүнээ жнь : Элэг ,бөөр ,зүрх ,арьс ,ноос ,хялгас ,дэл ,сүүл ,хөөвөр зэргийг дотооддоо боломжит үйлдвэрүүд байгуулах буюу экспортлох ажлыг АҮХҮЯам , ХХХҮЯ ,ГХЯ ,ЭЗХЯ - д хамтраад Улсынхаа бодлогыг хэрэгжүүлэн ажиллах нь зүйтэй ???!!!!!!!!!!