НИЙГЭМНийгэм мэдээ
Х.Нямбаатар: Ямар нэгэн уралдаан, шалгаруулалтаас нэрээ татаж байна

Шинэ он гарч буйтай холбоотойгоор ААН-үүд оны шилдгүүдээ тодруулж буй. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа ямар нэгэн уралдаан, шалгаруулалтад оролцохгүй гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр, "Олон нийтийн сүлжээнд 2025 онд хэн хамгийн сайн ажилласан бэ, хэн нь сайн ажилласан бэ гэх санал асуулгууд сүүлийн өдрүүдэд нэлээдгүй харагдах боллоо. Мэдээж иргэдийн зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйн хэрэг. Гэвч Улаанбаатар хотын иргэдийн амьдралд тулгамдсан томоохон асуудлуудыг шийдвэрлэх богино хугацаанд хэрэгжиж буй ажлууд эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн хэдий ч дунд, урт хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүд гараанаасаа хөдөлж байгаа энэ цаг мөчид миний хувьд дээрх уралдаан, шалгаруулалтаас нэрээ татан авч байна" гэжээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо л хаяагаа манах шив дээ
Чам шг ллраар ядмм хулгайчаа
Сайн ажиллаж байгаа залуу.Дэмжиж байдаг шүү