Гадаад мэдээДЭЛХИЙ

Вашингтон, Киев хоёр энхийн төлөвлөгөөгөө боловсруулж дуусах дөхөж байна

Вашингтон болон Киев хоёр дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг боловсруулахаар хамтран ажиллаж байгаа. Хоёр тал тэрхүү төлөвлөгөөг боловсруулж дуусахад ойртсон бол ашиг сонирхлын зөрчил тулгараад буй асуудлууд дээр Москва ямар хариу өгөх нь тодорхойгүй байна.

Энхийн төлөвлөгөөний хамгийн сүүлийн хувилбарт Украин зүүн фронт дээр зэвсэгт хүчингүй бүс байгуулах зарчмыг хүлээн зөвшөөрчээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ, тусгай элч Кирилл Дмитриев төлөвлөгөөний бичгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн гэсэн байна. Одоо Москва ямар хариу мэдэгдэл гаргахаа боловсруулж байгаа тул олон нийтэд шууд тайлбар хийхгүй гэж Песков хэлсэн юм.

Сүүлийн долоо хоногуудад Украины дайны дипломат аргаар дуусгах үйл ажиллагаа эрчээ авсан. АНУ, ОХУ хоёр хэлэлцэн боловсруулан энхийн төлөвлөгөөг Киев, Европын тал Вашигнтонтой ярилцаж хэд хэдэн удаа өөрчлөөд байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button