Гадаад мэдээДЭЛХИЙ

Австралийн халдлагын үеэр буутай этгээдийг зогсоосон Ахмед аль-Ахмед удахгүй эмнэлгээс гарна

Австралийн Сидней хотын Бонди эрэг дээр галт зэвсэгтэй этгээдүүд халдлага үйлдсэн аймшигтай хэрэг гарсан. Халдлагын үеэр буутай этгээдүүдийн нэгийг нь зогсоосон Ахмед аль-Ахмедын буудуулсан шарх нь эдгэрч байгаа тул удахгүй эмнэлгээс гарч магадгүй гэж эх сурвалжууд хэлжээ. 44 настай аль-Ахмед террористуудын нэгийг нь зогсоох явцдаа таван удаа буудуулсан. Тэр Сидней хотын эмнэлэгт гурван удаа мэс засалд орсон юм.

Сиднейд амьдардаг сиричүүдийн нийгэмлэгийн гишүүн Тамер Кахил хэлэхдээ түүний шархнаас бууны сум, хэлтэрхийнүүдийг цэвэрлэсэн бие нь сайн эдгэж байгаа гэжээ. Австраличууд болон дэлхий дахин түүнд “GoFundMe” сайтаар дамжуулан 2.5 сая ам.долларын хандив босгож өгсөн юм. Түүнд мөнгөний чекийг гардуулж өгөхөд аль-Ахмед “Би үнэхээр үүнийг авч болно гэж үү” хэмээн асуужээ.

Бонди эргийн халдлагын улмаас Австрали улс галт зэвсэг эзэмших тухай болон терроризмын эсрэг хуулиа чангатгасан. Шинэ хуулийн хүрээнд терроризмыг олон нийтийн өмнө дэмжсэн тохиолдолд 15 мянган ам.доллар хүртэл торгууль оноох болсон байна.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button