
Үндэсний бөхийн дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц саяхныг хүртэл мэргэжлийн сумод Сэйхакүхо нэртэйгээр барилдаж байсан бол одоо Тошинофүжи нэртэй болжээ. Тошинофүжи Ө.Дэмиджамц одоо 25 настай, 195 сантиметр өндөр, 141 кг жинтэй юм.
Тэрбээр, Макүшита зиндааны хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Мэргэжлийн сүмод Макүшитагийн 45 дээр эрэмбэлэгдэн барилдаж эхэлснээс хойш таван башёд 5-2, 4-3, 5-2, 5-2, 4-3 гэсэн үзүүлэлттэй барилдсан юм. Түүнчлэн 50 дээш хувийн ялалт байгуулах юм бол "Жюүрёо" зиндаанд дэвшиж, сэкитори болох боломжтой аж.
Мөн Исэгахама дэвжээний 31 бөхийн 29 нь “фүжи” оролцсон нэртэй болжээ. Маэгаширагийн гурав дээр эрэмбэлэгдсэн Хакүохогийн нэр мөн өөрчлөгдөж, Хакүнофүжи болсон байна. Нэгдүгээр сарын башёд Макүүчи зиндаанд улсын гарьд Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамьянтогтох анх удаагаа дэвшин барилдах гэж байгаа ажээ.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Япончуудаа та нартаа баяраллаа монголын эр зоригт эрэлхэг хөвгүүд та нарын маань хэтэрхий алга болголоо одоо ч дараачийн үе нь өсч өндийлөө