СПОРТ

Г.Өсөхбаяр аваргын өсөх ирээдүйтэй хүү

Үндэсний бөхийн спортын түүхэнд тод мөрөө үлдээн, монгол түмнээ баясгаж яваа аваргуудын нэг нь Дархан аварга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр.

Улсын наадамд дөрөв (2002, 2003, 2005, 2009) түрүүлж, нэг үзүүрлэн, 14 удаа шөвгөрсөн алдарт  аваргын хүү Пэрэнлэйжамцыг монгол түмэн аль хэдийнэ андахгүй мэддэг болсон. Үндэсний бөх, жүдо зэрэг бөхийн цөөнгүй төрлөөр хичээллэдэг тэрбээр сагсан бөмбөгийн тамирчин.

2019 оны улсын наадмын үеэр

Ө.Пэрэнлэйжамц 2002 оны хоёрдугаар сарын 16-нд төрсөн. Г.Өсөхбаяр аваргын амжилтыг үргэлжлүүлэх, аавынхаа шийрийг хатаах ирээдүйтэй гэж түүнийг олон хүн үнэлж, дээлийнх нь захыг мушгидаг. Гэхдээ тэрбээр үндэсний бөхөд бус сагсан бөмбөгийн спортод илүү дуртай. Сагсан бөмбөгийн спортоор тууштай хичээллэн, өндөр амжилт гаргах хүсэлтэйгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг.

Ө.Пэрэнлэйжамц 2019 оны улсын наадамд анх зодоглохдоо нэгийн даваанд улсын гарьд И.Доржсамбууд өвдөг шороодсон. Дараа жил улсын наадамд барилдахдаа нэгийн даваанд аймгийн начин Д.Уламсайханыг давж, аавыгаа төдийгүй бөхийн хорхойтнуудыг баярлуулсан.

Тэрбээр 2019 онд Монголд болсон 18 хүртэлх насны ангиллын ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн. Тухайн багт түүнтэй хамт Гавьяат тамирчин Ш.Энхийн-Од нарын гурван тамирчин багтсан юм.

Мөн 2020 онд B зэрэглэлийн УАШТ-д МУИС-ийн багт өрсөлдөн, түрүүлэхдээ тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан.

Үүний сацуу Ө.Пэрэнлэйжамц өнөө жилийн нэгдсэн “Дээд лиг”-т өрсөлдөхдөө хэр авьяастай, ур чадвартай тоглогч гэдгээ бүрэн дүүрэн харууллаа. “Архангай Алтан Дорнодын дайчид” баг хагас шигшээд шалгарахад түүний оролцоо, үүрэг чамгүй их байсан нь мэдээж.

“Хасын хүлэгүүд” багтай хийсэн нэгэн тоглолтод Ө.Пэрэнлэйжамц найман оноо авч, 10 удаа самбараас бөмбөг авч, дөрвөн оновчтой дамжуулалтай, долоон хаалт гүйцэтгэсэн.

Тэгэхдээ “Хасын хүлэгүүд” багийн лидер, өнөө цагийн Монголын сагсан бөмбөгийн тод од Б.Билгүүнийг хоёр удаа хаан, үнэхээр ирээдүйтэй төвийн тоглогч торниж буйгаа батлан харуулсан юм.

Сагсан бөмбөг, үндэсний бөхийн спортын аль алингаар нь өндөр амжилт гаргах боломж, нөөц өндөр аваргын хүүд бүрэн, дүүрэн бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-15 08:34

Хүү нь том болжээ

Зочин
Зочин
2022-03-15 08:35

Юм дуулгаарай

Зочин
Зочин
2022-03-15 09:56

Yag aav baina shuu. Gemtel bertelees hol mundag tamirchin bolooroi. Aav shigee eldev yum yaridaggui, deg juramtai baigaarai
Mundag sain togloson shuu

Зочин
Зочин
2022-03-15 10:09

НБА-н мундаг том тамирчин болоорой, 30 хүртэл үндэсний бөхөөр бүү барилдаарай.

Zochin
Zochin
2022-03-15 10:15

Amjilt husiye

Холбоотой мэдээ

Back to top button