СПОРТ

Хоёр дархан аварга нэгнийхээ өмнө эрэмбэлэгдэхийн төлөө дахин маргах уу

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар барилдахаар болжээ. “Алдар” спорт хорооны галын барилдаанаас сурвалжилга бэлтгэхэд А.Өсөхбаяр аварга “Түмэн олноо хүндэтгээд барилдана” гэсэн. А.Сүхбат наадмын бэлтгэлдээ гарч, өчигдөр “Дүнжингарав” дэвжээний галын барилдаанд зодоглосон.

Мэдээж хоёр дархан аварга наадмын дэвжээг чимвэл сайхан байлгүй яах вэ. Үүнийг дагаад нэгэн асуудал сөхөгдөх нь эрэмбийн маргаан. Хэн нь хэнийхээ өмнө эрэмбэлэгдэх вэ гэдэг асуудал.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа зарлиг гарган, тэдэнд дархан аварга цол нөхөж олгосон, 2014 онд. Тэр жилийн наадмын өмнө Г.Өсөхбаяр аваргыг эхэнд эрэмбэлж, зүүн жигүүрийг манлайлуулсан. Гэтэл А.Сүхбат үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. “Би зүүнийг манлайлна. Би өмнө чинь эрэмбэлэгдэнэ” гээд бөөн маргаан дэгдээж, наадамчин олныг бухимдуулсан. Удтал маргалдсаны эцэст Г.Өсөхбаяр аварга буулт хийгээд “Төрөө, наадамчин олноо хүндэллээ” гэсэн.  

А.Сүхбат, Г.Өсөхбаяр нартаа баяр хүргэе!

Улмаар А.Сүхбат зүүн жигүүрийн манлайлан, гурвын даваанд цолоо дуудуулсныхаа дараа Г.Өсөхбаярыг амлан авч, шуугиан тарьсан. Дараа нь А.Сүхбат барилдалгүйгээр шууд элэг, бүсээ тайлж өгсөн. Монгол наадмын түүхэнд дархан аварга цолтой бөх гурвын даваанд дархан аваргаа амласан тохиолдол үүнээс өөр үгүй.

Энэ нэг талаар хоёр бөхийн хоорондын асуудал мэт боловч төрт ёсны баяр цэнгэл наадмыг үймүүлсэн, наадамчин олныг бухимдуулсан үйлдэл байлаа. 2008 онд зодог тайлж буйгаа дуулиантайгаар зарлан, цолны найраа, допингтой тэмцэж буй илэрхийлсэн А.Сүхбат түүнээс хойш барилдаагүй.

Өнөө жил хоёр аварга хамтдаа барилдах нь. 2014 оных шиг дахиад маргавал яах вэ. Тэгэхгүй гэх баталгаа үгүй. Тиймээс төр, түмнээ хүндлээд гаргасан журмын дагуу нэгнийхээ эрэмбийг хүлээн зөвшөөрч, жудагтай барилдахыг хоёр аваргаас хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-06 12:40

Хэрүүл нь гоё

Зочин
Зочин
2022-07-06 12:46

Допингтой дархан аварга даа

С.Баатар
С.Баатар
2022-07-06 13:27

дархан аваргын болзлыг уг нь Сүхбат түрүүлж хангасан шүү дээ. Тиймээс Сүхбат зүүний манлайд гарах ёстой

Зочин
Зочин
2022-07-06 14:25

Өсөхөө 4 түрүүлсэн, Сүхбат 3 түрүүлсэн.

Зочин
Зочин
2022-07-06 13:32

Дахиад ш�##�чиганав�##� цолы нь хураа...хөгийн амьтаны

Зочин
Зочин
2022-07-06 14:24

Sukhbat avarga arvin bayalag tuuxtei amidraltai xun bainaa
Doping xereglex exlel suuriig anx bii bolgoj baisan
Bexiin devjeen deer zodog taillaa daxin bairldaxgui geed naadamchin olniig shuugiulj baisan
Olon exneriin olon xuuxduudtei
Ulsiin ix xurliin gishuun bolj teneg mangar boloxoo ard tumend taniulsan
Usuxbayar avargiig am#lj avaad diilxexgui gedgee medeed shuud buuj egsen
Odoo bas daxiad barildana geed end tend taaxalzaad yavaad baix yum

Уншигч
Уншигч
2022-07-06 16:11

Сүхбат �########�аг битгий барилдуул, �##�ь эрт зодгоо тайлаад дэвжээнвээ мөргөөд явчихсан хүн шүү дээ, хорны хүүдий, допингийн эхлэл.

Зочин
Зочин
2022-07-06 18:20

Төр, түмнээ хүндлэх гээд байгаа бол зүгээр үзэгчдийн сууд�##�д сууцгаа. Хөгшин төгцөгүүдийг харах юу кайф байхав дээ....

Холбоотой мэдээ

Back to top button