СПОРТ

БТСГ Монголын пара буудлагын холбоотой гэрээ байгууллаа

Биеийн тамир, спортын тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”, “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны А/17 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпын ес, паралимпын долоон нийт 16 спортын төрлийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа.

БТСГ олимпийн долоо, паралимпын спортын таван холбоотой гэрээ байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

“Токио-2020” паралимпын наадамд буудлагын баг тамирчдыг бэлтгэн оролцуулах, улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгууллаа. Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц Монголын пара буудлагын холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нар оролцож, гарын үсэг зурлаа.

Энэ жилийн гэрээ хэд хэдэн онцлогтой.

1. ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагч, тамирчдын цалинг нэмэгдүүлсэн, цол зэргийн урамшууллыг хувь тооцон олгох мөн олимпын наадмын эрх авсан тамирчдад урамшуулал олгоно.

2. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд спорт холбоодын санхүүжилтийг улирлаар болон хагас жилээр олгох боломжийг нээсэн. Энэ нь спорт холбоодын хувьд төлөвлөгөөт уралдаан тэмцээнд оролцох онгоцны тийз, виз, зочид буудлын төлбөрүүдээ урьдчилан хямд захиалах, хэмнэлт хийх ач холбогдолтой юм.

3. Олимпын жилийн төсөв санхүүжилтийг бидний төлөвлөсөн бүх гадаад дотоод арга хэмжээ, хэрэглэл материал, эм витаминжуулалт зэрэгт хангалттай хүрэлцэхээр баталсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button