НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбурхан өвчний зургаан тохиолдол шинээр батлагдаж, 13752 боллоо

Улаанбурхны өвчний зургаан тохиолдол өнөөдөр шинээр батлагдсан тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Зургаан тохиолдол шинээр бүртгэгдснээр нийт тохиолдлын тоо 13,752 боллоо.

Одоогоор 25 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 28 иргэн гэрийн хяналтад байгаа аж. Нийт өвдсөн хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан зонхилж байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм.

Иймд улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. Хэрвээ улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол нөхөн хамрагдаж, өөрийгөө болон бусдыг эн өвчнөөс хамгаалахыг санууллаа.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button