НийгмийнСПОРТСпорт

Шатарчин Б.Мөнгөнзул ДАШТ-ний тав дахь хожлоо авлаа

Б.Мөнгөнзул Дэлхийн аваргуудыг Дэлхийн дэвжээнд өвдөг шороодуулж байна. 2025 оны Шатарын Рапид, Блицийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Азийн мөнгөн медальт Б.Мөнгөнзул хоёр дахь өдрийн найм дахь өрөгт Дэлхийн дөрвөн удаагийн аварга /2018, 2020, 2023, 2025/ тус тэмцээний чансааны нэгт эрэмбтэй БНХАУ-ын тамирчин Ju Wenjun-г хар талаас тоглож хожлоо. 

Ингэснээр найман өрөгийн дараах байдлаар таван хожил хоёр тэнцээ нэг хожигдолтой, зургаан оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна. Тэрчлэн тэргүүлэгч хоёр тамирчнаас 0.5 онооны зөрүүтэй 9-р байрт бичигдэж байгаа юм. Өнөөдөр тэмцээний шийдвэрлэх сүүлийн 3 тоглолт явагдах аж.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зүч
зүч

ёстой сайхан. Амжилт...

Зочин
Зочин

эрхэм дүүдээ амжилт хүсье! Аварга болоод эх орондоо ирээрэй!

Зочинsuhe
Зочинsuhe

MUNDAG BNA AMJILT HUSII 1 UYM SANUULHAD BOHIR ULS TORCHIDOOS HOL YAVAARAI TED BUZAR

Холбоотой мэдээ

Back to top button