Нийгэм мэдээ

Шатрын гранприд их мастер Б.Мөнгөнтуул өрсөлдөж байна

Казахстаны Шымкент хотод эмэгтэй шатарчдын 2024-2025 оны цуврал гранпри тэмцээн эхэллээ. 10 хоног үргэлжлэх тус тэмцээнд 10 шатарчин тойргоор өрсөлдөж байгаа юм.

Нийт зургаан цуврал тэмцээний үр дүнгээр гранпри тэмцээний цомын эзнийг тодруулах бөгөөд нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй. Манай улсаас их мастер, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнтуул өрсөлдөх аж. Тэрбээр өмнө нь хоёр удаа энэхүү цуврал тэмцээнд өрсөлдөж зургаа болон наймдгаар байр эзэлж байв.

Б.Мөнгөнтуул гавьяат “Фиде Гранд Свисс” тэмцээнд дөрөвдүгээр байр эзлэн энэ жилийн гранприд оролцох эрхээ авсан байна. Шымкентийн тэмцээнд манай шатарчнаас гадна Энэтхэгийн Хомпу Конеру, Дивяа Дэшмух, Болгарын Нургуль Салимова, Оросын Катерина Лагно, Александра Горячкина, Хятадын Тан Зонгуй, Германы Элисабет Пэйез, Грекийн Ставроула Цолакидоу, Казахстаны Бибисара Ассаубаева нар өрсөлдөх юм.Тэмцээний эхний хоёр өргийн дараахь байдлаар их мастер Б.Мөнгөнтуул нэг хожиж, нэг хожигджээ. Тэрбээр нээлтийн өрөгт Грекийн их мастер Ставроула Цолакидоуд хожигдсон ч өчигдөр Германы мастерыг буулган авсан байна.

Түүний өнөөдрийн өрсөлдөгч нь Энэтхэгийн их мастер Хомпу Конеру байх юм. Монголоос тус тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин нь их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг юм. Түүний хувьд  2012-2013 оны цувралд тавдугаар байр эзэлж байлаа.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button