НИЙГЭМНийгэм мэдээ

Х.Нямбаатар ТҮЦ-ийнхэнтэй хавар ойлголцоогүй саналаа дахин тавьж уулзана

Х.Нямбаатарын "цээжээрээ хамгаалан" довтолсон ТҮЦ ачилт дахин сэргэж, ТҮЦ эрхлэгчидтэй уулзаж, санал тавихаа мэдэгдээд байна.

Өнгөрсөн хавар нийтийн гудамж талбайд байршуулсан 1000 гаруй ТҮЦ-ийг албадан ачиж, журамласнаар хот "цэвэрхэн" болж байсан. Гэсэн ч ТҮЦ-ээ алдсан худалдаа эрхлэгчид эсэргүүцэл зарлаж, төв талбайн баруун хаалганд суулт зарлаж байв. Зарим нь амьжиргаагаа залгуулж чадахгүй байна хэмээж худалдаа үйлчилгээгээ гадна гудамжинд, бүр Төв талбайд ч эрхлээд амжсан. Энэ бүгд өнгөрсөн зургаан сарын туршид нам гүм байсан ч тэд дахин сэрж, ТҮЦ-ээ байрлуулж, Нийслэл ч арга хэмжээгээ авч эхлэв.

Тухайлбал, Нийслэлийн зургаан дүүрэгт 60 ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна. Улмаар гурав хоногийн өмнө буюу 12 сарын 27-ны 11.00 цагийн байдлаар тав нь өөрсдөө нүүж, 27-г нь албадан ачиж, 25 нь байрандаа үлдсэн гэх тоон мэдээлэл бий. Мэдээж үлдсэн 25-ыг нүүлгэнэ.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулсан мөсөн хотхоныг Ерөнхий сайдад танилцуулах үеэр ТҮЦ эрхлэгчдийн асуудал яригджээ.

Х.Нямбаатар “Ирэх долоо хоногт ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой уулзаж, санал тавина. Улаанбаатар хотод хоёр байршилд шинээр ашиглалтад орж байгаа үйлчилгээний төвд үнэ төлбөргүй талбай, ажлын байр гаргаж өгье. Одоо нүүлгээгүй үлдсэн 20 гаруй ТҮЦ-ийг албадахгүйгээр хэлэлцээрт хүрч нүүлгэнэ гэж найдаж байна. Таван ТҮЦ өөрсдөө нүүсэн байгаа. ТҮЦ нүүлгэж байгаа нь энгийн тайлбартай. Нийслэлээс хоёрдугаар сарын 15-нд “Трамвай” төслийн тендерийг зарлаж, дөрөвдүгээр сард нээхээр төлөвлөж байна. Энэ бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлт шаардлагатай учраас ТҮЦ нүүлгэж байгааг учирлая. Зарим газарт ТҮЦ-ээ нүүлгэх байршлыг зааж өгье. Урт цагааныг зогсоол бүхий үйлчилгээний төвтэй болгосон, 32-ын тойрогт гар урчуудын төв байгуулж улсын комисс ажиллаад дуусаж байгаа” гэв.

Ерөнхийдөө Хотын дарга ТҮЦ эрхлэгч нарт "боломжийн" санал тавьж, уулзана гэдгээ Ерөнхий сайдад ийн ярьжээ. Гэхдээ санал тавина, уулзана гэсэн нь анхных биш. Эргэн сануулахад,

2025 оны дөрвөн сард,

Х.Нямбаатар: ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Бид эхний ээлжид нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул, Хархорин зэрэг зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж, бүтэн жилээр нь төлбөрийг нь төлж өгье гэдэг санал тавьсан ч ТҮЦ-ээ ажиллуулмаар байна гэдэг зүйл ярьж байна. Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчиход саадгүй зам талбайг чөлөөлж авна.

Харин ТҮЦ эрхлэгчдийн зүгээс эл саналыг нь хүлээж аваагүй байдаг.

Баасан гарагт ТҮЦ эрхлэгчид нүүлгэх ажиллагаа явуулж байсан ажилтны биед халдсанаар ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн талаар дараах линкээс уншина уу

Хот болон ТҮЦ хооронд үүссэн хаврын маргааныг дараах линкээс унших боломжтой

О.ОНОН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Түцчид ойлгохгүй ээ төмөр нүүрээ харуул

Зочин
Зочин

ТҮЦ-ийг зайлуулсан дээр

Зочинолдо
Зочинолдо

дүүхээгийн түц зайлуулсан уу заваан хасагууд дотороо түгжчихээд дотроо бааж шээгээд суугаад байдаг гэсэн

Зочин
Зочин

Түц гэж бохир завханы туйлтай тууштай тэмцэж байгаа Нямбаатарыг дэмжинэ!! Энэ цөөн хүмүүс одоо болимоор юм, дандаа зөвхөн хувийн эрх ашгаа бодож болохгүй. Хүмүүс нийтийн эзэмшлийн газартаа цэвэр чөлөөтэй тайван явмаар байна. Хотын өнгө маш их сайжирч байгааг бид харж байна!! Яасан муухай арилсан дотортой, арчаагүй хүмүүс вэ!!!!

Зочин
Зочин

Наад хүмүүсээ судламаар юм. Цаана нь түрээслэгчид бгаа. Манайхан юм дамалж зарж бгаагаа хувиараа хөдөлмөр хийж бна гэж томроно. Одоо 90ээд он биш. ТҮЦ байтугай гудамж, орцны дэлгүүр нэртэй нүхнүүдийг хаах хэрэгтэй. Юуг яаж хадгалаад зараад байгаам ? Хүнсний хувьсгал зөвхөн үйлдвэрлэхдээ биш, хадгалалт, тээвэрлэлт, худалдаанд ч хамаармаар юм. ХҮҮК ээ баахан пайдахын үрдүн нь 0.

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Чухам үнэн,зөв шаардлага бна шүү.

Алтаа
Алтаа

Дүрэм журамд захирагдах хэрэгтэй.Хүнсний аюулгүй хадгалалт, ариун цэвэр эрүүл ахуй талаасаа ч ТҮЦ үнэхээр шаардлагагүй хангадаггүй шүү дээ.Дандаа жижиг хүүхдүүд л үйлчлүүлдэг болохоор хаах хэрэгтэй.

Зочин
Зочин

Түц ийг хэрэггүй уб хотыг маань гутаадаг

Нараа
Нараа

ТҮЦ ХЭРЭГГҮЙ.

Зочин
Зочин

Нямбаатарт дургүй боловч ТҮЦ-ний талаар авч байгаа арга хэмжээг бол дэмжиж байгаа.

Зочин
Зочин

Түц хэрэггүй.Овоо сайхан цэгцэрсэн байсан дахиад энд тэнд байршуулаад байна. Муухай жорлон үнэртэж,тамхины хог эргэн тойронд нь дүүрэн.Бүгд залхуу.Монголд хүн өлсөхгүй.

Зочин
Зочин

Одоо ТҮЦ хэрэггүй. Юу байна, дэлгүүрээс их юм алга бна.

Зочин
Зочин

Түцийг бүр мөсөн бхгүй болгох хэрэгтэй монгол хүн бүр эрүүл бх ёстой

зочин
зочин

Битгий тавь. Монголын ирээдүйд заналхийлэгчид. Үр хүүхдүүдэд маань архи тамхи хор болсон хоол дамлахгүй юм байхгүй сэжгүүд үүрд алга бол

Х.Оюунаа
Х.Оюунаа

ТҮЦ үeэ өнгөрөөсөн.Ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд хүнсний ил задгай бүтээгдэхүүн зардаг, бохир байдаг.Түрээслэгчид нь давхар түрээсэлж, жинхэнэ эзэн нь цөөн хэдэн тооны хүмүүс л цаана нь байгаа. ТҮЦ ний эзэд хар амиа л бодно, нийтийн эрх ашгийг бодохгүй.Үүнээс өөр амьдрах олон арга бий шүү

Эрдэнэ
Эрдэнэ

????????????????????????

Zol
Zol

Tengisiin urdah TYTs bol yaavch yadarsan humuus nh bishee.unetei mashin unasan peedger humuus bna lee

Зочин
Зочин

ТҮЦ эрхлэгчдийг нэгтгэн шилжүүлэх — Шинээр ашиглалтад орж буй үйлчилгээний төвүүд (Урт цагаан, 32-ын тойрог гэх мэт), гар урчуудын төв, захууд руу үнэгүй эсвэл хөнгөлөлттэй талбай гаргаж өгөх. Энэ нь нүүлгэлтийн зардлыг багасгаж, эрхлэгчдэд орлогоо хадгалах боломж олгоно. Хотын зүгээс тендер, бүтээн байгуулалтын ажил аль хэдийн төлөвлөгдсөн тул нэмэлт том зардал гарахгүй.
Хэлэлцээрээр шийдвэрлэх — Албадан нүүлгэлтээс зайлсхийж, холбоодтой уулзан харилцан тохиролцох. Өөрсдөө нүүсэн жишээ (5 ТҮЦ) аль хэдийн бий. Энэ нь маргаан, шүүх хурал, нийтийн эсэргүүцлийг багасгаж, зардал хэмнэнэ.
Нийтийн дэмжлэгийг ашиглах — Иргэдийн дийлэнх нь дэмждэг тул санал асуулга, олон нийтийн кампанит ажлаар дэмжлэг авч, ажлыг хурдан ардчилсан журмаар гүйцэтгэж болно.

Зочин
Зочин

Монголчууд үхсэн ядуу гуйлгачин байж ядарсан нэгнээ дээрэлхэж, ТҮЦ-ийг ад үзэж гэнэ. УБ хот ТҮЦ байтугай өмхийрөл% ялзралаар дүүрэн. Авилгал, ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг архидалт, түгжрэл утаа гээд. Түүнийгээ шийдэж чадахгүй хэвтэж нэг муу ТҮЦ-ийг ад үзэж гэнэ, тэнэгүүд

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголчууд ядуу гуйлгачингууд биш ээ!!!
Дэндүү хууль журам сахидаггүй, ёс суртахуунгүй, хамгийн цамаан, хэт дураараа, даварсан хүн биш, амьтас болж дууссан. Ийм амьтастай улс хэзээ ч хөгжихгүй ээ!!!

Зочин
Зочин

Нямбаатарын бодлоор бол хужаануудын шээс баасыг угаагаад хужаануудад зарагдаад л явах гэж байгаа юм шиг санагдаж байгаа юм. Битгий хуцаарай новш оо. Олон хүнийг орлогогүй болгосон ч юм уу сайнаа үзэхгүй дээ. Нямбаатарыг өмөөрөөд байгаа өлийн шээснүүд. Та нар Нямбаатар үгүй болоход бүгдээрээ амаараа шороо долооно

Иргэн
Иргэн

Буряад Учирал ТҮЦ- эрхлэгчидэд хайр зарлаж улс төрийн ашиг хонжоо хайж доншуур наймаачин адил юм боллоо!!! Кк Учирал чинь аймшигтай зальтай шүү!!

Зочин
Зочин

Хятдуудтайгаа чөтгөр лүүгээ тонил Х.Нямбаатар аа!

Холбоотой мэдээ

Back to top button